Empowered by CECI 2.0 хөтөлбөр: ЖДҮ-ийн Ногоон шилжилтийг дэмжих нь
Ногоон шилжилт, тогтвортой хөгжлийн бодлого нь зөвхөн том корпорацуудын анхаарах ажил байхаа больж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч идэвхтэй нэгдэн, бодит алхмуудыг хийж эхэллээ.
Си-И-Си Инвестмент ББСБ-аас өнгөрсөн онд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "Empowered by CECI 1.0" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бол энэ жил бизнесүүдийг байгаль орчинд ээлтэй шийдэл рүү уриалах "Empowered by CECI 2.0 - Бизнесээ Ногоон болгох хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүллээ.
⏳Хөтөлбөрийн 1 сарын аялал
Нэг сарын хугацаанд үргэлжилсэн тус хөтөлбөрт нийт 53 бизнес эрхлэгч бүртгүүлэн дараах үе шаттай хэрэгжив:
- Бүртгэл: Хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдийг бүртгэв.
- Тусгайлсан чадавхжуулах сургалт: Тогтвортой санхүүжилтийн холбоотой (ТоС Холбоо) хамтран ЖДҮ-ийн Ногоон санхүүжилтийн боломж, ESG баталгаажуулалт болон МУ-ын Ногоон таксономын суурь ойлголтуудын талаарх тусгай сургалтыг зохион байгуулсан.
- Төсөл боловсруулах: Оролцогч бизнесүүд өөрсдийн үйл ажиллагаанд тохирсон ногоон шилжилт хэрхэн хийх төсөл боловсрууллаа.
🏆Шилдэг оролцогчийн 50 сая ₮-ийн санхүүжилт
Оролцогч байгууллагуудаас нийгэм болон байгаль орчинд хамгийн өндөр эерэг нөлөөлөл үзүүлэх шилдэг төслөөр хүнсний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “FOODY Mongolia”-ийн төсөл шалгарч, "Ногоон шилжилтийн хөнгөлөлттэй санхүүжилт" болох 50 сая хүртэлх, сарын 1-1.5%-ийн бага хүүтэй, уян хатан санхүүжилтийг хүртсэн юм.
Энэхүү санхүүжилт нь "FOODY Mongolia"-гийн хувьд анхны Ногоон санхүүжилт болж байгаа бөгөөд үйлдвэрлэлдээ эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авч, бизнестээ бодит ногоон шилжилт хийх боломжийг нээж өгч байна.
🚀 Цаашдын алхам
Си-И-Си Инвестмент болон "FOODY Mongolia"-ийн багийнхан цаашид тус санхүүжилтийн хүрээнд хийгдэж буй “Ногоон шилжилт”-ийн үйл явц, үр нөлөөг хэмжиж, олон нийтэд мэдээлэл түгээх болно.
Ухаалаг санхүүжилт — Тогтвортой ирээдүй
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
