Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар цасаар шуурна
Өнөө шөнө буюу аравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увс, Говь-Алтайн зарим, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар нойтон цас, цас орж цасаар шуурахыг анхаарууллаа.
Мөн маргааш 10-р сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас цас орж цасан шуурга шуурах юм байна.
Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Иймд малчид малаа шуурганд уруудах, төөрөхөөс сэргийлж, өвс тэжээлийн нөөцөө бэлтгэн, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулав.
10-р сарын 20-ны 08:00 цагаас 10-р сарын 24-ний 08:00 цаг хүртэл хур тунадас хаагуур хэр хэмжээтэй орох урьдчилсан зураглал
БИЧЛЭГ ДЭЭР ДАРЖ ХАРНА УУ. Тодрох тусам ахиу хур тунадас орох утгыг илэрхийлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
