Увс аймгийн Тариалан суманд өчигдөр малаа хайж явсан малчин сураггүй болжээ

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь өчигдөр өглөөний 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр өдрийн 16:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Эмнэлгээс эмч, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. 

Өчигдөр орой 19:35 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, Өнөөдөр өглөөний 07:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Аравдугаар сарын 20 буюу өчигдөр Увс аймгийн нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурсан байна.