Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг илрүүлсэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Архи согтууруулах ундаа нь тархи, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дарангуйлж, жолоочийн замын нөхцөл байдлыг зөв үнэлэх, урьдчилан таних, тээврийн хэрэгслийг аюулгүй удирдах чадварыг алдагдуулж осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Жолооч та согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
