Mobilife-ийн нэг жилийн ойн урамшуулал үргэлжилж байна
Mobilife нэг жилийн ойгоо тохиолдуулан хэрэглэгчдэдээ зориулсан тусгай урамшууллын аянаа үргэлжлүүлж байна.
Мобикомын дараа төлбөрт багцын шаардлага хангасан хэрэглэгч та 1-4 сая төгрөгийн дагалдах даатгалын эрхээ идэвхжүүлж амжаагүй бол үнэгүй идэвхжүүлэх боломжийг дахин 1 жилээр сунгаж байна. Харин одоо идэвхтэй байгаа хэрэглэгчдийн даатгалын хамгаалалт гэрээний хугацаанд хүчинтэй хэвээр үргэлжилнэ.
Есдүгээр сарын супер бэлэг Хайнань аралд хосоороо аялах эрх байсан бол аравдугаар сарын супер бэлэг нь iPhone 18 Pro гар утас юм. Урамшуулалд оролцохын тулд Mobilife-ийн төлбөртэй даатгалын бүтээгдэхүүнүүдээс сонгон идэвхжүүлээрэй.
Идэвхжүүлсэн даатгалын бүтээгдэхүүн бүрийн тоогоор урамшуулалд оролцох эрх нэмэгдэнэ. Эрхийн тоогоо шалгаад “Баталгаажуулах” товчийг дарж оролцоогоо баталгаажуулахаа битгий мартаарай.
Ялагчийг 2026 оны 11 дүгээр сарын 13-нд mobilife-ийн Facebook хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Нэг жилийн хугацаанд бид 150,000 гаруй хэрэглэгчтэй боллоо
Монголын хэрэглэгчдэд урт хугацааны даатгалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй, өдөр тутмын амьдралд ойртуулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Mobilife нэг жилийн ойн баяраа хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэж байна. 2025 онд анхны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэснээс хойш нэг жилийн хугацаанд Mobilife нь 100% дижитал даатгалын үйлчилгээгээр дамжуулан санхүүгийн эрсдэлийн үед төдийгүй эрсдэлээс өмнө өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжийг илүү хялбар болгожээ.
Хүн бүр ирээдүйдээ зориулж мөнгө хуримтлуулж, орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн зорилго тавьдаг. Харин бий болгосон санхүүгийн үнэ цэнээ гэнэтийн эрсдэлээс хамгаалах нь санхүүгийн зөв төлөвлөлтийн чухал хэсэг юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зөв төлөвлөлт гэдэг нь зөвхөн хөрөнгө мөнгөө өсгөх тухай биш. Өнөөдөр бий болгож байгаа үнэ цэнээ маргаашийн эрсдэлээс хамгаалах тухай юм.
Mobilife-ийн эхний нэг жил бол зөвхөн нэг брэндийн өсөлтийн тухай биш, даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох эхний алхам байлаа.
Mobilife-ийг тоогоор илэрхийлбэл...
- 100,000 гэр бүл
- 150,000+ хэрэглэгчдэд хүрээд байна
- 610 тэрбумын хамгаалалт
- 21 аймаг
- 360+ сум
- Хэрэглэгч 100% дижитал байдлаар даатгалдаа хамрагдах, нөхөн төлбөрийн хүсэлтээ илгээх, мэдээлэл авах боломжтой болсон.
Ийнхүү нэг жилийн өмнө эхэлсэн аялал Монгол орны өнцөг булан бүрд хүрч, хүмүүсийн “санхүүгээ хамгаалах” ойлголтыг өдөр тутмын хэрэглээнд ойртуулж байна.
Mobilife-ийн хувьд нэг жилийн ой гэдэг өнгөрснийг тэмдэглэхээс илүүтэй, өнөөдрийг хүртэл хамт байсан хэрэглэгчдэдээ талархаж, цаашдын илүү олон боломжийг хамтдаа эхлүүлэх мөч юм. Цаашид бид хэрэглэгчдийнхээ амьдралын өөр өөр үе шат, хэрэгцээнд нийцсэн амьдралын даатгалын шинэ бүтээгдэхүүн, хамгаалалтын шийдлүүдийг үе шаттайгаар зах зээлд нэвтрүүлэхээр хичээн ажиллах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
