АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 аравдугаар сарын 1-20-ны өдрүүдэд нийтдээ 40,800 тн АИ-92 автобензин импортолсон талаар Шатахууны шуурхай штабаас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 70 вагон буюу ойролцоогоор 4,200 тн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 43 вагон буюу 2,580 тн-ыг яг одоо агуулахуудад буулгаж байгаа юм байна. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин 21,747 тн буюу 10 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлш 112,744 тн буюу 28 хоногийн нөөцтэй байна. Онгоцны түлш 7,500 тн буюу 36 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэл нөөцтэй байна. 

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 119 шатахуун түгээх станц руу 916тн АИ-92 автобензинийг түгээжээ. Орон нутгийн 180 шатахуун түгээх станц руу 1,200 тн АИ-92 автобензинийг ачилтаар гаргасан байна. 

Цаашид орон нутгийн шатахуун хангамжийг хүртээмжтэй байлгахад түлхүү анхаарч ажиллаж байна гэв.