СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангай аймгийн Тариат суманд нуурын мөс цөмөрч суудлын автомашин живжээ

М.Батчимэг, ikon.mn
18 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн "Ноогт нуур" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т "Ноогт" нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 07:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход "Ноогт" нуурын мөс цөмөрч иргэн Н-ийн эзэмшлийн "Prius" загварын автомашин живсэн байсныг аюулгүй газар татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн байна.