Юнител группээс Эзэнт Монгол цэнэглэгч картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчдэдээ зориулан нэгэн онцгой бэлгээ задалж байна. Оюуны өмчөөр баталгаажсан MASTER CRAFT брэндийн уран дархны бүтээсэн дахин давтагдашгүй мөнгөн аягыг хэрэглэгчдэдээ тусгайлан захиалж урлууллаа.
Энэхүү мөнгөн аягыг агч модны үндсээр хийж, 925 сорьцын цэвэр мөнгөөр бүрж, паалан суулгац чимэглэл, метал утсан чимэглэлийг хослуулан бүтээлээ. Мөнгийг мөнгөөр гагнах технологи ашиглан 100 хувь гар хийцээр урласан. Нэг мөнгөн аягыг бүтээхэд метал чимэглэл буюу хээ бүтээхэд 132 цаг, паалан суулгац чимэглэлд 12,8 цаг нийт 144,8 цагийг зарцуулан ур ухаан, уран хийц хослуулан бүтээсэн юм.
Мөнгөн аягыг зөвхөн Эзэнт Монгол картаар цэнэглэсэн хэрэглэгчдэд бэлэг болгон өгөхөөр 3 ширхгийг бүтээсэн. Хамгийн эхний мөнгөн аяганы эзнийг тодруулахдаа 2022.01.03 – 2022.01.30-ныг хүртэлх хугацаанд энэхүү картаар хамгийн олон удаа дансаа цэнэглэсэн хэрэглэгчийг тодруулж, дахин давтагдашгүй цор ганц хийцтэй бүтээгдсэн мөнгөн аяга бэлэгдэх болно.
Та яг одоо дансаа цэнэглэж, хосгүй мөнгөн аягаа өөрийн болгоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!