Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: АМГТГ

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилжээ.

Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/. ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн байна.

Ажилласан байдал:

1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш
2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер
2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал
2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал
2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан
2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан
2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д Зөвлөх
2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.