Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Бичил глобус финанс ББСБ”-ыг шилдгийн шилдэг ББСБ-аар шалгаруулжээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын банк бус, санхүүгийн байгууллагуудын холбооныхон 2021 оны ололт, амжилтаа дүгнэн, ШИЛДГИЙН ШИЛДЭГ ББСБ-аар “Бичил глобус финанс”-ыг тодруулжээ.

Тус холбооныхон энэхүү шалгаруулалтыг явуулахдаа тусгай зөвшөөрөл бүхий ББСБ-уудын дундаас Санхүүгийн зохицуулах хорооны зохистой харьцааны шалгуурыг хангасан байдал, харилцагчдад үзүүлж буй үйлчилгээний шинэчлэл, анктивын өсөлт, зээлийн багцын чанар, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байдлыг нь үнэлж, дүгнэн ийнхүү шилдэг банк бусыг нэрлэсэн аж. Эдгээр үзүүлэлт, шалгуурыг чанарын өндөр түвшинд хангаж, бусдыгаа манлайлан ажилласан амжилтаараа ийнхүү “Бичил глобус Финанс” ББСБ тэргүүлж, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоо давуулан биелүүлжээ.

 

“Бичил глобус финанс” ББСБ-ыг 2008 онд байгуулж, өнгөрсөн хугацаанд тэд жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдэд зээлийн үйлчилгээг шуурхай үзүүлсээр иржээ. Эдүгээ Улаанбаатар хотын 21, орон нутагт 15 аймгийн 19 салбар нэгжээрээ дамжуулан иргэн бүрд хүрч үйлчлэх зорилготойгоор санхүүгийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлж буй аж.

Тус компани нь нийт 30 000 гаруй хэрэглэгчтэй бөгөөд Монголын топ банк бус, санхүүгийн байгууллагуудын нэгээр ийн шалгарсан явдал нь бичил санхүүгийн салбарт бас нэгэн өнгө нэмж, хамгийн том бүтэцтэй аж ахуйн нэгжийн эгнээнд зүй ёсоор багтлаа.

 

Монгол Улсын хувьд цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд бараг бүх салбар эдийн засгийн хүндхэн сорилттой нүүр тулсан ч “Бичил глобус финанс” ББСБ-ынхан нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд ,залуусын ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсаар иржээ. Үүний тод жишээ бол аюулт өвчний голомтод ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө тэргүүн эгнээнд ажилласан эмч, ажилтнуудыг дэмжиж, 33 сая төгрөгийг бэлнээр хандивласан юм. Мөн санхүүгийн зах зээлд хаалттай бонд гаргаж, Монголд хамгийн анхны "Revolving bond" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд одоогоор 10 тэрбум төгрөгийн үнэ бүхий бондыг хаалттай хүрээнд, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон арилжаалаад буй юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.