Дэлхийн санхүүгийн салбарт өрнөж буй инновац, амжилт, стратеги, дэвшилтэт болон урам зоригтой өөрчлөлтүүдийг шалгаруулах зорилготой Global Banking & Finance Awards–ын “Шилдэг бизнес санхүүжилтийн компани” төрөлд анх удаа Монголоос Мини Кредит шагнал хүртлээ.
Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй шагнал болох Global Banking & Finance Awards-с 2021 онд Голомт банк, Мандал даатгал, 2020 онд Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, LendMN нь бизнесийн амжилт, инновац, дэвшилтэт үйлчилгээ зэрэг төрлүүдэд шагнал хүртсэн байна.
Мини Кредит нь төрөлжсөн зээлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдэд болон стартап бизнест зээлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, тэдгээрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог.
Мини Кредит нь тогтмол орлоготой боловч банкны барьцаа хөрөнгийн дутагдалтай, нэмэлт зээл авах хэрэгцээ шаардлагатай худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчид болон стартап бизнесүүдэд зээл олгодог ба тэдгээрт шаардлагатай санхүүжилтийг олгож, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг. 2016 оноос хойш 10’000 гаруй харилцагчтай болж, 2’500 харилцагчийн бизнесийн орлого, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.
Мини Кредит зээлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дэвшилтэт технологид суурилсан зээлийн платформыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд зорилтот харилцагчдадаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэгцээтэй зээлээ авах боломжийг бүрдүүлэх, цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн байдалд эерэг нөлөө үзүүлэхэд дэмжлэг болно хэмээн итгэж байна.
Бидэнд итгэл хүлээлгэн, амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагчид, хамтрагч байгууллагууд, хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлье.
“Global Banking & Finance Awards”-ын тухай:
Global Banking & Finance Review сэтгүүл нь олон улсын санхүүгийн нийгэмлэгт нөлөөлөх бие даасан, найдвартай контентын платформыг бий болгох зорилгоор 2010 онд байгуулагдсан бөгөөд 200 гаруй улсад уншигч, захиалагчтай. Банк санхүү, гадаад валют, даатгал, компанийн засаглал, брокер ба бирж, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын менежмент, технологи, үл хөдлөх, компанийн нийгмийн хариуцлага болон бусад чиглэлээр мэдээлэл хүргэдэг энэхүү сэтгүүл нь 2011 оноос эхлэн олон улсын санхүүгийн салбарт тодорхой чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай компаниудыг тодруулах “Global Banking & Finance Review Awards”-ийг хэд хэдэн төрлөөр шалгаруулан олгож эхэлсэн нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!