Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөр бүр өөрийгөө хайр шингээсэн бэлгээр цэнэглэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 3
Сурталчилгаа

Жилийн хамгийн оргил үе, сэтгэл догдлом, хайр талархал дүүрэн 12 дугаар сар эхэллээ.

Мобиком Корпораци нь жил бүрийн 12 дугаар сард хүмүүст аз жаргал бэлэглэхээр ямар нэгэн болзол тавихгүйгээр бэлэг түгээдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд та бүхэн mobicom, monpay апликейшнаараа дараах QR кодыг уншуулаад л 1 дүгээр сарын 4-нийг дуустал өдөр бүр өөрийгөө “Хайр шингээсэн бэлэг”-ээр цэнэглээрэй.

 

Бид “Хайр шингээсэн бэлэг” урамшууллын хүрээнд та бүхэндээ дараах 3 төрлийн бэлгийг бэлдлээ.

 Өдөр бүрийн бэлэг

Шинэ жилээр хүн бүр хайраар бялхаж, бие биедээ бэлэг бэлэглэвэл хэчнээн сайхан билээ. Мобикомын хэрэглэгчдийн хувьд QR кодны зургийг өдөрт нэг удаа mobicom, эсвэл monpay апликейшнаар уншуулаад VOO Basic HD + VOO 40GB дата, яриа, мессэжний эрх, дата багцуудыг, харин бусад операторын хэрэглэгчид monpay апликейшнаар нэг удаад QR код уншуулан, VOO үйлчилгээний Basic HD багцыг бэлэг болгон авах юм. Та QR кодны зургаа утсан дээрээ хадгалаад авчихвал дараа дараагийн өдрүүдэд бэлэг авахад бүр ч хялбар байх болно.

 Долоо хоног бүрийн ОНЦГОЙ бэлэг

Бид QR код уншуулж бэлэг авсан хэрэглэгчид дундаас 7 хоног бүр ОНЦГОЙ бэлгийн 3 эзнийг тодруулна. 12 дугаар сарын эхний долоо хоногт QR код уншуулсан 3 хэрэглэгч Huawei P40 lite, Samsung S21, iPhone 13 утасны эзэн болох бол 2, 3, 4 дэх долоо хоногийн 3 азтан маань тус бүр Huawei, Samsung, Apple-ийн гар утас, дагалдах хэрэгслүүдийг цуглуулга хэлбэрээр авах юм. Та бүхний аз од гийж, дижитал хэрэгслүүдийн хур буух болтугай.

 

 Red Friday

Мобиком Корпораци нь 12 дугаар сарын 31-нийг дуустал долоо хоног бүрийн Баасан гарагт mobicom апликейшн дээрх сонгогдсон бүтээгдэхүүндээ 50% хямдралыг зарлаж байна. Та апликейшнаа Баасан гараг бүр шалгаж, тухайн долоо хоногийнхоо хямдралтай танилцаарай. Дурсамж дүүрэн хуучин оноо үдэж, хүлээлт, хүсэл тэмүүллээр дүүрэн шинэ оноо угтахад ердөө 30 өдөр үлдлээ. Өдөр бүрийг “Хайр шингээсэн бэлэг”-тэй угтаж, хайртай хүмүүстэйгээ хязгааргүй холбогдоорой.  

Хайр бол ЭНГИЙН

ЭНГИЙНИЙГ УХААЛГААР МОБИКОМ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.