Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулганд Мобиком Корпораци оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 2
Сурталчилгаа

Бизнес орчин дахь шударга, ёс зүйтэй байдлыг бэхжүүлэх зорилготой “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган”-д Мобиком Корпораци оролцлоо.

Тус чуулганд нийт 200 орчим бизнесийн байгууллагын төлөөллүүд оролцож, бизнес орчинд үүсэж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, шийдлүүдийн талаар саналаа солилцжээ.

Мобиком Корпорацийн хувьд Монгол улс дахь бизнесийн ёс зүйн байдал, нөхцөл байдалтай хэрхэн нийцэж ажиллаж байгаа тухай компанийнхаа сайн жишээг бизнес эрхлэгчидтэй хуваалцсан юм. Мөн ISO стандарт, гадаадын хөрөнгө оруулалттай компанид комплаенсыг хэрэгжүүлэхийн ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.

 

Мобиком Корпораци нь 25 жилийн хугацаанд мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн. Энэ нь бизнес эрхлэлт, ёс зүйн хүрээнд Монгол улс төдийгүй дэлхий дахинд мөрдөгдөж буй хууль дүрмийг чандлан сахиж, байгууллага дотроо дүрэм журмыг ягштал биелүүлдэгтэй холбоотой билээ.

Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Хөдөлмөрийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 45001, Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 стандартуудын нөхцөлийг бүрэн хангаж, мөрдөн ажиллаж байна. Ингэснээр бид ажлын байранд учирч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлж арилгах, Мобиком группийн 1500 гаруй ажилтан, дотоод гадаадын харилцагч байгууллагуудынхаа аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Монгол орон даяарх 1.6 сая хэрэглэгчдээ зориулан шинэлэг, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломж бий болдог билээ.

 

Эдгээр 3 стандартыг дагаж мөрдөхийн тулд бид компанийн бүхий л процесст баримт бичгийн хяналт, эрсдэлийн үнэлгээ хийдэг бөгөөд жил бүр олон улсын хөндлөнгийн аудитаар шалгуулан баталгаажуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд ХБНГУ-ын DQS аудитын компаниас баталгаажуулалтын аудит амжилттай хийгдэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “IQNET”-н батламжаа гардан авч, “IQNET” олон улсын удирдлагын тогтолцооны системийн мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдсэнийг дуулгахад таатай байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.