ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд Мишель Бачелет ялалт байгууллаа

П.Булган, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 17
Өдрийн шуудан
Зураг зураг
Ерөнхийлөгчийн сонгуульд Зүүний хүчээс нэр дэвшигч Мишель Бачелет

Чилид болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Зүүний хүчээс нэр дэвшигч Мишель Бачелет ялсан тухай мэдээллийг дамжуулж байна.

Одоогийн Ерөнхийлөгч Себастьян Пинера өрсөлдөгчийнхөө ялалтад баяр хүргэснийг бодоход сонгууль элдэв хэл амгүй өнгөрсөн нь тодорхой.

Түүнчлэн энэ сонгуульд өрсөлдсөн Барууны хүчин буюу “Чилийн төлөөх эвсэл”-ийн нэр дэвшигч Эвелин Маттеи ялагдлаа хүлээн зөвшөөрөөд байна. Тэд сонгогчдын 37.8 хувийн санал авчээ.

Саналын хуудасны 98 хувийг тоолоод байгаа бөгөөд одоогийн байдлаар Мишель Бачелетийн төлөө сонгогчдын 62.2 хувь нь санал өгчээ.

Хатагтай Мишель Бачелет бол зүүний хүчнүүдийн1 эвсэл болох “Шинэ олонхи”-оос нэр дэвшигч бөгөөд тэрбээр 2006-2010 онд мөн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байсан нэгэн билээ.

Тэр сонгууль хүртэл “НҮБ-Эмэгэтэйчүүд” бүтцийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хэдий ч их улс төрдөө эргэн ирэхээр болж байна. Тэрбээр боловсролын системд шинэчлэлт хийх, ингэхдээ үнэ төлбөргүй илүү чанартай боловсрол олгох, тэрчлэн корпорациудын татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа.

Түүнчлэн түүний төлөвлөгөөнд эрүүлийг хамгаалах болон тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг авч үзэхээр төлөвлөсөн байна.

Дарангуйлагч генерал Аугусто Пиночетаас өвлөгдөж өдийг хүрээд байгаа Үндсэн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай хэмээн тэрбээр бас үзэж байна.

Мөн үр хөндөлтийг эмнэлгийн шийдвэрээр зөвшөөрөх, ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудлаар өргөн олны нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөжээ.

Зураг