Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ардын багш цолоор дөрөв, Гавьяат багш цолоор 16 хүн шагнуулж, таван эрхэм төрийн дээд одон медалиар энгэрээ чимлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил ажиллаж, үнэмлэхүй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль өнөөдөр гардуулав.

Ардын багш цолыг:

  1. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш Д.Бадарч,
  2. МУБИС- ийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Бадрахын Жадамба,  
  3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн багш Жигжидийн Нямжав,
  4. Их засаг их сургуулийн ректор Намсрайн Ням-Осор нарт хүртээлээ.

Гавьяат багш цолыг:

  1. Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Д.Алтанхүү,
  2. Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ц.Батаа,
  3. МУИС-ийн ректор асан, Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Бат-Эрдэнэ,
  4. Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ,
  5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн ахмад багш Ш.Борчулуун,
  6. “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” компанийн ерөнхийлөгч Ж.Галбадрах,
  7. Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн ахмад багш П.Ганболд,
  8. Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш А.Должмаа,
  9. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мандалсүрэн,
  10. Өмнөговь аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ж.Нямсан,
  11. Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын ахмад арга зүйч, тус аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ахмад мэргэжилтэн асан Д.Отгонбаяр,
  12. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн ахмад багш Ш.Хоролсүрэн,
  13. ШУТИС-ийн Тэргүүлэх профессор Ж.Цэвэгмид,
  14. Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Г.Цэгмид,
  15. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Г.Цэдэндамба
  16. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн багш Д.Ганчимэг нарт олголоо.

Сүхбаатарын одонгоор:

  • Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, Гавьяат багш Д.Амарыг шагнав.

Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор:

  • Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Р.Нямцэрэн,
  • БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга Г.Цолмон нарыг шагнав.

Алтангадас одонгоор:

  • БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч Ч.Гажиддулам,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн дизайн, технологийн багш С.Эрдэнэтуяа нарыг шагналаа.

Үүний дараа Төрийн дээд одон, медаль хүртсэн зарим эрхмүүд сэтгэгдлээ хуваалцав.

"Энэ шагнал илүү ихийг хийж бүтээ гэсний илэрхийлэл"

Ардын багш цол хүртсэн Н.Ням-Осор “Ийм өндөр нэр хүндтэй шагналт хүртсэндээ маш их баяртай байна. Багш хүнд Ардын багш цол шиг том шагнал байхгүй. Ийм сайхан шагналыг боловсролын салбарын 100 жилийн ойгоор хүртэж байгаадаа талархаж байна.

Энэ шагнал илүү ихийг улс орондоо хийж бүтээ гэсэн итгэл найдвар, илэрхийлэл юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

"50 орчим жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан үе саяхан мэт санагдаж, сэтгэл хөдөлж байна"

Гавьяат багш цол хүртсэн ахмад багш Д.Алтанхүү “Би өнөөдөр Гавьяат багш цол хүртэж байгаадаа баяртай байна. Анх 18 настайдаа буюу одоогоос 50 орчим жилийн өмнө Увс аймгийн Завхан сумаас ажлын гараагаа эхэлж байсан үе минь саяхан мэт бодогдож, сэтгэл хөдөлж байна” хэмээв.

"Залуу багш нартаа, хүүхдийг хайрлан харьцаж, сэтгэлээсээ ажлаа хийгээрэй гэж захья"

Гавьяат багш цол хүртсэн ахмад багш Г.Цэгмид “Миний хөдөлмөрийг үнэлж өнөөдөр төрийн дээд одон гардуулсанд баярлаж байна.

Залуу багш нартаа сурагч хүүхдүүдээ хайрлан харьцаж, сэтгэлээсээ ажлаа хийгээрэй. Тэгж байж танд ч, хүүхдэд ч амжилт ирнэ гэдгийг захимаар байна” гэсэн юм.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг