Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Онцгой Жаргалант” сувилал олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилал нь олон улсын ба үндэсний стандартын шаардлагыг хангаж, Монгол Улсын Үндэсний чанарын шагналын шалгаруулалтад амжилттай оролцон, “Сэргээн засах сувиллын тусламж үйлчилгээ”-гээр “Шилдэг үйлчилгээ” төрөлд шалгаран, батламжаа гардан авлаа.

“Онцгой Жаргалант” сэргээн засах сувилал нь 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, Онцгой байдлын байгууллагын албан хаагч төдийгүй иргэдэд уламжлалт, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна. 

Тус сувилал нь чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлсэн анхны сувилал.

Эх сурвалж: ОБЕГ

Коронавирусийн халдварт цар тахалтай холбогдуулан гадаадаас тусгай чиг үүргийн нийт 52 нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч, тусгаарлалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.  

Мөн 2021 оны 4 дүгээр сараас коронавирусийн халдвараар өвчилсөн  иргэдийг хүлээн авч, эмчлэх, тусгаарлах үйлчилгээг  чанар, стандартын өндөр түвшинд  зохион байгуулж, нийт 7,488 иргэнд үйлчлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.