Коронавируст халдварын эсрэг вакциныг Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 43 баг, суурин 44 цэгт хийнэ.
Дархлаажуулалтад нийт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5,748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Вакциныг харьяалал харгалзахгүй хийх тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 76, II тунд 177, нэмэлт сэргээх тунд 3,842, нийт 4,095 иргэн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.2 хувь байгаа юм.
Мөн зорилтот бүлгийн буюу 2,958 жирэмсэн эх, 12-15 насны 67,630, 16-17 насны 26,596 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!