Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг TomYo HQ болон YESH.MN аппликейшнийг бүтээгч Поверед компани хамтран ахлах сургуулийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэх зорилгоор хамтын ажиллагаа эхлүүллээ. Тус хоёр компани нь тун удахгүй хамтарсан бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх гэж байгаагаа дурдсан бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь “YESH.MN” мобайл аппликэйшн ажээ.
TOMYO HQ-ны үүсгэн байгуулагч В.Баярсайхан хамтын ажиллагаагаараа дамжуулан ахлах ангийн сурагчдад боловсролыг хүртээмжтэй байлгах зорилготой ажиллаж байгаагаа дурдсан бол Поверед ХХК-ны Ерөнхий Захирал Н.Батбаяр хэлэхдээ дараа жилээс “YESH.MN” аппликэйшн ЭЕШ-д шаардлагатай бүхий л материалууд болон бодлогын хариултуудыг цаг алдалгүй нэвтрүүлж Монголын боловсролын системд үнэтэй хувь нэмэр оруулж ажиллах болсноо мэдэгдсэн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх боломжийг сурагч бүрийн гарт олгож буй хүртээмжтэй, хялбархан гар утасны аппликэйшн юм. 2021 оны 4 сард нээлтээ хийсэн бөгөөд өдгөө олон мянган хэрэглэгчид энэхүү апп-ыг хэрэглэж мөрөөдлийн оноогоо авахдаа ашигласан байна.
TomYo HQ нь “Монгол Оюуныг Дэлхийг Гаргая“ уриатайгаар Монгол залуусын сурах хөгжих хүсэл мөрөөдлийг илүү нээлттэй, хүртээмжтэй болгож өөрийн потенциалыг хамгийн дээд төвшинд гаргаж амжилтад хүрэхэд нь туслах зорилготой юм. Боловсролын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шинэлэг хөтөлбөр боловсруулж, цаг үедээ тохирсон контентоор баяжуулан хүн бүрийн сурах хэрэгцээ болон арга барилд тохирсон дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.
TomYo EdTech төслөөрөө анх 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд уг төслийн хүрээнд TomYo Skills, TomYo World, TomYo Class гэсэн гар утсанд суурилсан боловсролын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэн өдгөө 300,000 гаруй хэрэглэгчдэд хүрч ажиллаж байна.
TomYo KidsClub төслөөрөө сургуулийн насны хүүхдүүдэд өөрийгөө нээх, авьяас сонирхлоо хөгжүүлэх, орчин цагийн ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
TomYo School of Ulaanbaatar нь ирэх оны хавар анхны элсэлтээ авахаар бэлтгэл ажлаа хийж буй бөгөөд Монгол оюуныг дэлхийд гарахад багаас нь бэлтгэх цоо шинэ хөтөлбөртэй цэцэрлэг сургуулийн цогц төсөл юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!