“Норд Роуд” ХХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 100 000 хуш модны үрсэлгээ суулгаж, арчилгаа хийжээ. Өмнө нь тус суманд 15000 суулгац амжилттай суулгаж нутагшуулж, арчилгааг тогтмол хийсээр иржээ. Энэ удаагийн 100 000 хуш мод суулгах ажилд компанийн бүх ажилтнууд, мод тарих чиглэлээр мэргэшсэн байгаль орчны мэргэжилтэн, зөвлөхүүд болон тус компанийн Герман түншүүд оролцсон байна. Тус компанийн зүгээс үрслүүлсэн хушнаасаа Богд ууланд шилжүүлж суулгахаар төлөвлөжээ. Учир нь сүүлийн жилүүдэд Богд хан уулан дахь хуш модны үржил зогсонги байдалд орсон талаар судалгаа гараад байсан юм.
Д.Энх-Амгалан /“Норд Роуд” ХХК-ны үүсгэн байгуулагч/ : Өнөөдөр бидний тарьсан хуш мод 30 жилийн дараа самраа өгч эхэлнэ. Бид 30 жилийн дараа энэ модны үр шимийг хүртэж самар авна гэхээсээ илүү байгальдаа хөрөнгө оруулалт хийж, арчилж нөхөн сэргээх зорилгоор мод тарих ажлыг явуулж байна. Байгалийн баялгийг ашиглаж бизнес эрхэлдэг учир байгальдаа эргээд өгдөг, хамгаалдаг байх ёстой гэж боддог. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид тарьсан хушнаасаа Богд ууланд суулгахаар төлөвлөж байна.
Иохан Вээгс Nutfair, Ерөнхий захирал: Бидний хамтрагч “Норд Роуд” ХХК өнөөдөр/2021.10.25/ Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 100 000 хуш мод суулгалаа. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаад, энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!