2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
10:00
S30
11:00
S30
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29

ЗӨВЛӨГӨӨ: Санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх вэ?

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг
Зургийг century.ae хаягаас авав

“Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр цуврал таны өдөр тутмын ухаалаг зээлийн шийдвэрт зориулсан “Санхүүгийн луйвар гэж юу вэ?” зурагт хуудсыг танилцуулж байна.

 
СЗХ
 
СЗХ

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулах бодлогын чухал хэрэгсэл.

Үүний тулд шинэ технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, түүнийг таниулах, санхүүгийн олон дэд салбар /жишээлбэл банк, бичил санхүү, даатгал гэх мэт/, мэдээлэл харилцаа холбооны технологи, өгөгдлийн дэд бүтцийг хамарсан бодлогын өргөн хүрээтэй зорилтыг дэвшүүлж, эрэлт ба нийлүүлэлтийн талыг хамтад нь авч үзэх шаардлага тулгарч байгаа юм. 

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд "Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр" боловсруулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Энэхүү хөтөлбөрийн санхүүгийн хэрэглэгчийн түвшин тус бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн боловсрол олгох, иргэдийг санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх хүрээнд "Иргэдийг зээлийн ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлөх мэдлэг олгох хөтөлбөр"-ийг боловсруулж, хөтөлбөрийн эхний хэсэг болох зурагт мэдээллийг цувралаар хүргэсээр байна. 

Цуврал №1  дарж танилцана уу.

Цуврал №2  дарж танилцана уу.

Цуврал №3  дарж танилцана уу.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

x