Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Summer Work and Travel USA 2022” хөтөлбөр болон One World Center-ийн шинэ салбарын тухай

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

“Summer Work and Travel USA” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

One World Center нь 2011 оноос хойш АНУ-ын төрийн департаментаас итгэмжлэгдсэн хэд хэдэн спонсор байгууллагуудтай хамтран “Summer Work & Travel USA” буюу Зуны Амралтаараа Америкт Ажиллаж Аялах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага юм. Энэ жил манай байгууллагын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.

One World Center нь Монгол Улсынхаа ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлэх, барууны орнуудын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулж сэтгэлгээг нь тэлэх, мөн оюутан залуусынхаа мэдлэг, чадвар, авьяасыг хөгжүүлэн эх орноо гэсэн чин сэтгэлтэй авьяаслаг чадварлаг залуу хүн болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын соёл солилцоо, аялал жуулчлалын төв юм. 

Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус нь АНУ-ын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцахаас гадна Англи хэлийг орчинд нь суралцах, биеэ даах, олон орны найз нөхөдтэй болох, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, оюутан байх хугацаандаа хямд зардал үр ашигтайгаар АНУ-д аялах гэх мэтийн олон давуу талтай байдаг. 

One World төвийн хамт олон нь хэрэгжүүлдэг хөтөлбөртөө өөрсдөө хамрагдаж байсан учраас хэнээс ч илүү туршлагатай ба оюутан бүртэй тулж ажиллаж чаддаг. 

Summer Work and Travel USA 2022

 

Манай байгууллага Work and Travel USA 2022 хөтөлбөрийн бүртгэл эхлэн үргэлжилсээр байна. Энэ жил манай байгууллага 10 жилийн ойн хүрээнд ажлын байрны болон хотуудын сонголтыг  улам өргөжүүлж оюутнуудад илүү олон сонголтыг санал болгож байгаа юм. Мэдээж та эрт бүртгүүлбэл тухайн ажлын саналуудаас хамгийн түрүүнд сонгон баталгаажуулах боломжтой бөгөөд орон тооны хязгаартай байдаг учир эрт бүртгүүлэх нь давуу тал болдог.

Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:

  • Их дээд сургуулийн оюутан байх
  • 18-28 насны
  • Англи хэлний ярианы дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй
  • Бие даах, дасан зохицох чадвартай байх

WAT хөтөлбөрийн төлбөр нь нийт 3,200-3,500$ болдог. Үүнд:

  • Хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 1850$
  • АНУ-н элчингийн ярилцалаганы төлбөр болох 160$
  • Онгоцны тийзний төлбөр 1200-1500$
  • Нэмэлтээр та халаасны мөнгө болох 500-1000$ (очоод эхний цалин хүртэлх)өөрийн хэрэгцээндээ тааруулан авч явахад болно.

One World Center-ийн шинэ салбар

Манай байгууллага шинэ салбараа  2021 оны 10 сарын 11-ээc эхлэн нээн ажиллаж байгаа бөгөөд салбар 2 маань Засгийн газрын ордны баруун талд байрлах “Эрдмийн Ордон” буюу Erdem Tower-ийн 13 давхарт 1306 тоот байрлаж байна. Бид оюутан залууст илүү хүртээмжтэй болон түргэн шуурхай ажиллах зорилготойгоор тухайн салбарыг нээсэн бөгөөд мөн байршлын хувьд олон сургуультай маш ойрхон болсон нь мэдээж олон төрлийн давуу талтай. Та тухайн салбар дээр манай бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Мэдээж үндсэн салбар болох Union Building, A-блок, 10-1004 тоот маань ч мөн адил хэвийн ажиллаж байгаа. Манай байгууллага дээр ирж мэдээлэл авах хүсэлтэй байгаа бол өөрт ойрхон байршилийг сонгон үйлчлүүлээрэй.

Энэ жил манай байгууллагын 10 жилийн ойн баяр болж байгаа бөгөөд олон олон ажил төлөвлөсний нэг нь манай салбар 2 юм.

 

Summer Work and Travel USA 2021

Summer Work and Travel USA 2021 хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань маш амжилттай хөтөлбөрөө дуусгасан бөгөөд юуны өмнө хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа бүгдэд нь баяр хүргэе.

Манай оюутнууд энэ жил АНУ-ын 10-аад мужид хуваагдан ажилласан бөгөөд бүгд сэтгэл хангалуун  эх орондоо буцан ирж байгаа нь бидний ажлын бас нэгэн сайн үр дүн хэмээн дүгнэж байгаа.  Манай оюутнуудын өнгөрсөн зуныг АНУ-д хэрхэн өнгөрүүлсэн талаар зарим мөчөөс хуваалцъя.

 
Зүүн гар талаас СЭЗИС-ын 4-р курсийн оюутан С.Ариун-Үйлс, Д.Оюундэлгэр, ШУТИС-ын 4-р курсын оюутан З.Итгэлтбаяр болон Tennessee мужийн Gatlinburg хотын McDonald’s хоолны газрын менежерийн хамт.
 
Манай оюутнууд ажлынхаа хажуугаар кино театрт цагийг хөгжилтэй өнгөрөөж байна. Заримдаа завгүй ажлын хажуугаар сайхан амралт болдог шүү.
 
New Jersey мужийн Atlantic City хотод ажилсан зарим оюутнууд маань Монгол буцахын өмнө хамт олонтойгоо зураг даруулав
 
New York хот Time Square дээр манай оюутнууд аялж яваа мөч. Бас сонирхолтой байдлаар зургаа даруулсан байгаа биз.
 
Aялал зугаалга бол энэ хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг. Хөтөлбөрөө дуусгаад АНУ-д 14-21 хоногийн хугацаанд та өөрийн хүссэн хотоор аялах боломжтой. МУИС-ын 4-р курсийн оюутан Э.Түвшинсанаа.
 
MУИС-ын 5-р курсийн оюутан Э. Ширчмаа Los Angeles хотод байрлах Universal Pictures Studio дээр.
 
ШУТИС-ын 3-р курсийн оюутан М.Гэрэлт-Од АНУ-ын нийслэл Washington DC хотод байрлах Lincoln Memorial-аас Monument-ийг ширтэх мөч.
 
New York хотод байрлах Charging Bull хөшөөг манай хоёр эвдлэх дөхсөн байна
 
АШУҮИС-ын 3-р курсийн оюутан А.Хонгорзул АНУ-ын New York хотод байрлах алдарт Brooklyn Bridge дээр.

Манай ангентлагаар дамжуулан явж байсан оюутнуудын сэтгэгдлээс хүргэж байна.

“Миний амьдралын хамгийн сайхан зун гэвэл би Америкт өнгөрөөсөн зун гэж итгэлтэйгээр хэлнэ. Гадаад явах нь байтугай Монголдоо хол явж үзээгүй надад аялах юмсан, хаа нэг тийш явах юмсан гэсэн бодол зөндөө төрдөг байсан. Тэгээд би ийм том боломж байдгийг мэдээд, зүгээр мөрөөдөж амьдрах биш мөрөөдлөө биелүүлэхээр зорьсон доо. Ажлынхан маань ажлын сүүлийн өдөр бүгдээрээ тойрч зогсоод дахиж ирвэл чамайг менежер болгоно оо чи ирээд цамцаа л авчих гээд тэврэхэд, Вашингтон хотоор аялж явахдаа киноноос л хардаг байсан зүйлсээ харахад, Чикаго хотод байдаг сурахыг хүсдэг сургууль дээрээ очиж үзэхэд, тэр бүхэнд өөрийнхөө ямар зөв зүйл хийснээ бодож байлаа. 2018 оны зун шинэ бүхнээр дүүрэн, гайхалтай зун болж өнгөрсөн. Энэ боломжийг олгосон One World education center-н хамт олонд маш их баярлалаа”. - Б.Бадамцэцэг /МУИС/

“Энэ хөтөлбөрт хамрагдсандаа үнэхээр баяртай байдгаа юуны өмнө хэлмээр байна. Өөрийгөө хөгжүүлэхэд тусалсан хамгийн том алхам бол Work and Travel хөтөлбөрт хамрагдаж АНУ-ыг зорьж очиж олон шинэ зүйлийг харж, сурч, мэдэж, олон өөр улсын хүмүүстэй уулзаж, тэднээс туршлага судалж, амьдралыг арай өөр өнцгөөс харах, дэлхий ертөнц маш том хийх зүйл маш их гэдгийг, нүдээ нээж сэтгэлгээгээ өөрчлөх ёстой гэдгийг ойлгосон. Мөн МУ-д маань хийх ёстой хөгжүүлэх ёстой их зүйл байгааг олж харсан.” – У.Ганзориг /МУИС/

“Хамгийн их бүтээмжтэй болоод дурсамжтай зун, Ази гэлтгүй бүх л хүмүүс Америк гэх том оронд хөл тавиж үзэхийг хүсдэг тэрний адил энэ зун тэр хүслээ биелүүлж, ээж аав эмээ өвөөгөөсөө өөр хүмүүстэй тийм дотно, удаан хамт амьдарч үзээгүй, өөрөө ажил хийж мөнгө олж байгаагүй, шинэ ажлийн хамт олонтой болсон, тийм олон Америк хүн нэг дор харж байгаагүй гээд л гуравхан сарын дотор маш их дурсамж, туршлагыг хуримтлууллаа. Тэс өөр орчинд өссөн ч гэсэн 3 сарын мартагдашгүй дурсамжийг өнгөрүүлсэн найзууддаа баярлалаа. Энэ боломжийг нээж өгсөн One World агентлагтаа баярлалаа. Бас өөрийнхөө мөнгөөр гэр бүлийхэндээ бэлэг, өөртөө хувцас авах мэдрэмж үнэхээр гоё байсан.” – Б.Баярцэцэг /АШУҮИС/

 

Энэхүү хөтөлбөр нь өөрийгөө хөгжүүлж, сорьж, аялахыг хүссэн бүх оюутан залууст зориулсан бөгөөд 2022 ОНЫ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА тул амжиж бүртгүүлээрэй. Зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!

Холбоо барих:

Утас: 7000-3805 

Web: https://www.oneworld.mn/

Facebook: www.facebook.com/oneworldcenter

Instagram: oneworldcenter

Хаяг: 

Cалбар 1- Замын цагдаа, Буянгийн зам дагуу, S Outlet’s дэлгүүрийн урд UNION building, A хаалга, 10 давхарт 1004 тоот

Cалбар 2- Засгийн газрын ордны баруун талд байрлах Эрдмийн Ордонбуюу Erdem Tower-ийн 13 давхарт 1306 тоот

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.