Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Танилц! Орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүн - Цагаан будаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 29
Сурталчилгаа

 ***
"Амандаа хийж байгаа зүйл нь арьсан дээрээ түрхсэн бүтээгдэхүүнтэй адил чухал” 
- “Хоол идэх гарын авлага” номын зохиолч Др. Жессика

***

Бидний өдөр бүр шахам иддэг цагаан будаа дан ганц эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, гоё сайхан харагдахад ч мөн тусалдаг гэдгийг та мэдэх үү?  Ердөө хэрэглэх аргаасаа хамаарч маш олон төрлийн өвөрмөц нөлөө үзүүлэх бөгөөд салонд очсон мэт үйлчилгээг гэрийн нөхцөлд авдаг болсон цаг хэдийн иржээ.

 

1. Арьс арчилгаа

Нэг аяга цагаан будааны шүүсийг гаргаад авчихсан байхад та хөгшрөлтийг хуурч чадна гэвэл ямар вэ? Цагаан будааг 15 минут буцалган гаргаж авсан шүүсийг хөргөж, нүүрэндээ тоник хэлбэрээр хэрэглэж хэвшвэл түүнд агуулагдах B1, B3, B5, B6, B12, Е, С витаминууд нь ядарч гундсан арьсыг нөхөн төлжүүлж, цайруулдаг байна. Мөн коллагены ялгаралтыг өдөөж өгдөг антиоксидант агуулагддаг. Энэ нь арьсыг чийглэг залуу харагдуулахад тусалж, үрчлээг багасгаж, эрүүл болгоно. Харин нарны хэт яагаан туяанаас хамгаалах мөн арьсны нөхөн төлжилтийг хурдасгахад линолийн хүчил болон сквален чухал ач тус үзүүлдэг. Мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй. Үнэхээр үр дүнтэй байж чадах уу гэдгийг яаж мэдэх вэ гэж үү? Туршаад л үз. (Энд дарж цагаан будааг ашиглан нүүрний тоник хийх зааврыг хараарай.)

2. Үсээ арчлах нь

Өглөө босоод туг тугаар унасан үсээ харах шиг гунигтай зүйл байхгүй. Харин үүнийг шийдэх бас нэгэн гаргалгааг хэлж өгье. Будааны шүүсийг төрөл бүрийн амин хүчил, эфир, кокос, касторын тостой нийлүүлэн үсэндээ түрхэх нь үсний бүрхүүлийг бэхжүүлж өгөх ба үс хугарах, салаалах зэргээс ангижрах боломжтой болох юм. Будаанд агуулагдах цайр нь хүний биеийн 200 гаруй ферментийг идэвхжүүлж, өсөлт нөхөн төлжих үйл явцыг дэмжин үсний ургалтад сайнаар нөлөөлдөг. (Энд дарж уусмал хийх жортой танилцаарай.)

Түүнчлэн үсний уян хатан байдлыг сайжруулж, мэдэгдэхүйц намирсан зөөлөн болно гэдгийг амалж чадна. Үүнийг түрхэхээсээ өмнө магадгүй хуйхны гүн цэвэрлэгээ хийлгэвэл илүү үр дүнгээ өгөх болно. Учир нь бидний хуйханд хир, тортог, бохирдол наалдаж сүвийг нь битүүлсэн байх үзэгдэл элбэг шүү дээ. Үүнээс гадна гоё сайхан харагдахад тань олон талаар туслах аргуудын нэг нь:

3. Жин барих

Та Япон улсад очсон байна хэмээн төсөөл. Хэт таргалалттай, ядарч аахилсан хүн таны нүдэнд үзэгдэж байна уу? Үгүй л болов уу. Тэд цагаан будааг дуртай нь аргагүй хоолондоо хэрэглэдэг. Энэ нь ч учиртай. Будаанд агуулагдах кали нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны даралтыг бууруулах бол магни нь булчинг амраах зориулалттай. Мөн хүнсний эслэгээр баялаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах давуу талтай. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийсний дараа биеэ суллан амраах амттай бөгөөд амархан арга бол жигнэсэн цагаан будаа юм. Цагаан будааг хүмүүс таргалуулдаг гэж ойлгодог нь хэмжээгээ тохируулан хэрэглэх нь чухал байдаг. Селений агууламж нь хүний биеийн дархлааг сайжруулж, организмын бодисын солилцоог идэвхжүүлдэг. Ингэснээр илүүдэл өөхийг шатаах, амин дэм шаардлагатай бодисуудыг шингээх зэрэг үйл явцыг түргэсгэж, идэвхтэй болгож өгдөг байна. Будаа нь мөн л ургамал учир бусад хүнсний ногооны адил танд эрч хүч өгөхийн сацуу шим тэжээл сайтай, чанартай хоол болдог. 

Эдгээрээс гадна цагаан будааг өөрийн гар доорх материал, эд зүйлсийг ашиглан маш олон аргаар хүнсэндээ, гоо сайхандаа, эрүүл мэнддээ хэрэглэх боломжтой.

 

“Сараана” брэнд нь олон жилийн турш хэрэглэгчдийн итгэлтэй сонголт байсаар ирсэн ба дан ганц хэрэглэгчдийн хүнсний хэрэглээг хангаад зогсохгүй эрүүл мэнд гоо сайханд нь ч бас анхаарал тавьдгаараа бусдаас онцлог юм. Чанар муутай будаа нь агшаахад бутардаг, аргуу, өнгөний хувьд бараан байдаг бол “Сараана” цагаан будаа нь агшилт сайтай учраас ширхэг бүр нь бүтэн, цагаан өнгөтэй, сайхан үнэртэй, давсны агууламж багатай, холестерингүй байдаг. Сайн чанарын цагаан будааг сонгож чадвал өдөр бүр идэхэд ч санаа зовох зүйлгүй шүү дээ. Тиймээс та бүтээгдэхүүний орц найрлагад сайтар анхааран, өөртөө болон гэр бүлийнхэндээ хамгийн сайныг сонгож хэвшээрэй. “Сараана” цагаан будаа дангаараа ч амттай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.