Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Сараана” будаа ба гоо сайхны жор

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

- Аливаа брэндийн гол утга учир нь тэр аль ч тохиолдолд таныг сэтгэл дүүрэн үлдээх ёстой. Тухайлбал, та “Сараана” будааг түүхийгээр нь амталсан ч сэтгэл хангалуун мэдрэмж, таашаалыг авч болно. Яаж гэж үү?-

Сайн чанарын будаа сайн хэвээрээ хэрэглэгчийн гар дээр очих нь хамгийн чухал. Харин сайн хэвээрээ байх эсэхэд хэр хугацаанд тээвэрлэсэн, хэн хэрхэн хаана хадгалсан бэ гэх асуултууд чухал. Тийм учраас гарал үүслээс эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх “замын зургийг” нь гэрчилгээжүүлсэн нэр бүхий брэндүүдийг эзэгтэй нар илүүтэй сонгох болсон байна. Тэдгээр брэндийн нэг “Сараана” будаа дээд сортын чанараа алдахгүйгээр таны гал тогоонд очоод зогсохгүй үүнийгээ баталгаажуулахуйц олон үйлдлийг үзүүлж чадах шидтэй юм.

Цагаан будаа найрлагадаа В,С,E аминдэм, кали, магни, селен, цайр зэрэг эрдсүүдийг агуулдаг. Айлын гал тогоо мэдээж мэргэжлийн хяналтын лаборатор биш учраас эдгээр шинж чанараа хадгалж буйг юугаар хэмжих вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Энэ бол санаа зовох асуудал огт биш. Сайн чанарын будааны шинж чанарыг ердийн физик шинжээр нь тодорхойлж болдог. Та “Сараана” будаанд гараа дүрээд үзээрэй. Тэр тохиолдолд гарт наалдахгүй. Өнгө нь хэт цагаан биш, илүү байгалийн натурал шаргал туяатай, гол нь ширхэг нь бүтэн. Үнэр орлуулагч ашиглаагүй. Давс багатай. Агшилт сайтай, халуун дээрээ сэтгэл татам сайхан үнэртэй. Ширхэг ширхгээр бутарч байгаа биз?!

 

“Сараана” сайн сортын будаа төдийгүй сайныг нь сайн хадгалж таны гар дээр тавихын тулд нарийн технологч мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн орчинд ажиллаж, хөдөлмөрөө шингээдэг бөгөөд энэ бүхний нийлбэрт брэнд бүтэж буй хэрэг. Харин аливаа брэндийн гол утга учир нь тэр аль ч тохиолдолд таныг сэтгэл дүүрэн үлдээх ёстой. Тухайлбал, та “Сараана” будааг түүхийгээр нь амталсан ч сэтгэл хангалуун мэдрэмж, таашаалыг авч болно. Яаж гэж үү?

Зүгээр л шүүс гаргахад хангалттай.

  • Нэг аяга цагаан будааны шүүс ходоодны шарх эмчлэх үйлчлэлтэй. Эмгүйгээр ходоодны өвдөлтийн намдааж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Суулгалтыг намдааж, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаанд тусална.
  • Мөн нарнаас хамгаална. Учир нь цагаан будааны шүүс нь орезанол хэмээх бодис агуулдаг ба энэ бодис нарны хэт ягаан туяаны хамгаалалт үүсгэх үйлчилгээтэй.
  • Тэрчлэн эрч хүчний эх үүсвэр болно. Учир нь будааны шүүс нь нүүрс усаар баялаг учир маш их энерги агуулдаг.
  • Эмэгтэйчүүд арьсаа чийгшүүлж болно. Та цагаан будаагаа угаасан усаа цэвэр саванд хадгалж аваад витамин В тариагаар найрлагыг нь баяжуулан нүүрэндээ чийгшүүлэгч байдлаар ашиглаж болно. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа энэхүү чийгшүүлэгчээсээ хөвөнд шингээн арчихад арьс хуурайшин таталдах мэдрэмж үгүй болно.
  • Үсээ зөөлрүүлж болно. Та будаанаасаа ердөө амны хоёр халбагыг авч аяганд хийгээд дээрээс нь халуун бүлээн ус хийгээд орхи. Хэсэг хугацааны дараа будааны зөөлөн шүүс ялгарч, аягатай ус аяндаа өтгөрөн цайвар өнгөтэй болно. Үүнийг шүүж аваад дээрээс нь мөн л тарилгын ампуль бүхий В витаминаа хийж найруулна. Мөн бэлэн алое гэлиэс жижиг халбагаар хоёрыг нэмээд жигд найртал нь хутгаарай. Бэлэн алое гель гадуур байдаг болсон. Энэхүү уусмалаар үсээ угаасны дараа хуйх руугаа шүршиж хатаагаад 20 минутын дараа угаахад үс намирсан зөөлөн болж хувирна. Мөн үүгээр арьсандаа маск тавьж болно. Түүний шүүсэн дэх уураг, аминдэмийн нэгдлүүд, эрдэс бодисууд арьсыг гэрэлтсэн цагаан болгож, нүхжилтийг багасган нарны хэт ягаан туяанаас хамгаална.

Хадгалалт, тээвэрлэлт дамжаагүй, химийн орц найрлагагүй,  хамгийн энгийн хялбар аргаар гаргаж авсан өөрийн гоо сайхны жортой байхад тань “Сараана” будаа танд тусална. Хими технолог, үйлдвэрлэл хөгжөөгүй аль эрт цагаас л эмэгтэйчүүд гоо сайхнаа бий болгох, халгалах арга жорыг ашигласаар л ирсэн. Тэр бүхэнд байгаль эх өөрөө тусалдаг байсны энгийн нэг жишээ нь цагаан будааны ид шид. Хөрсийг ус чийг, шим тэжээлээр тэтгэхийн хэрээр өвс ургамал өнгө засахтай адил арьсаа гаднаас нь арчлах, хамгаалах хэрээр энэ нь үзэсгэлэн гоог нэмж буйг дорнын бүсгүйчүүд олон мянган жилийн явцдад ажиглалт туршлагаараа баталсан юм.

Өнөөдөр гоо сайхны бүтээгдэхүүний нэгэн төрөл түүхий эд болон ашиглагдсаар байгаа цагаан будаа эзэгтэй таны гал тогоонд ч гар дор байдаг өдөр тутмын хүнс. Тиймээс зөвхөн хүнсэндээ төдийгүй гоо сайхны хэрэглээндээ татан оролцуулахад яагаад болохгүй гэж?! Энд ямар нэг тусгай зүйл хэрэггүй. Бүх зүйлийг натураль байдлаар нь найруулах тусам үр нөлөө нь өндөр. Гоо сайхны жороо улам баяжуулахыг хүсвэл та “Сараана” брэндийн пэйж хуудсыг дагаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.