ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авснаар өмнөх шийдвэрээ хүчингүйд тооцов

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. 

Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилохоор заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлтийг цэц Дунд суудлын хуралдаанаасаа гаргаад байсан. Гэвч уг дүгнэлтийг УИХ хүлээн авахаас татгалзаад байсан юм. 

Харин өнөөдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан өмнөх дүгнэлт болон уг дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан УИХ-ын тогтоолыг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргажээ. 

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан албан ёсны мэдээлэлд "Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021-9-24/-ийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов" гэжээ. 

Харин цэцийн хуралд УИХ-ыг төлөөлөн оролцсон Б.Энхбаяр гишүүн "Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчлөө" гэсэн байв

Тэрбээр "Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр хүчингүй болгох тухай шийдвэр Цэц Их суудлын хуралдаанаараа гаргав. Нэн ойлгомжгүй нь Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын 41-р тогтоолыг “хэлэлцсэнгүй”-гээр хүчингүй болгож хууль зөрчив. Үр дүнд нь:

  1. 1. Шүүхийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын шийдвэр хүчингүй болов
  2. 2. Шүүхийн тухай хууль гацаанаас гарч хүчин төгөлдөр үйлчилж эхлэв
  3. 3. Цэцийн Их суудал УИХ-ын тогтоолыг ДАХИН хэлэлцэж байж эцсийн шийдвэрээ гаргах тухай Үндсэн хууль, Цэцийн процессын хуулийн заалтууд зөрчигдөв(Цэц өөрөө хууль зөрчив)" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.250.130] 2021/9/25
Нэгэнт хүсэлт гаргасан Ерөнхийлөгч саналаа татаж авсан байхад УИХ-ын тогтоолыг заавал хэлэлцэх шаардлага байхгүй. Ерөнхийлөгч саналаа татсанаар УИХ-ын тогтоол автоматаар хүчингүй болно.
0 | 1 Хариулах
зочин [192.82.75.226] 2021/9/25
Хүнд ойлгомжтойгоор бичмээр юм. Гол санаа?
1 | 0 Хариулах
Иргэн [103.26.194.11] 2021/9/25
Ерөнхийлөгчид үйлчилдэг цэц юм уу.
1 | 1 Хариулах
Иргэн [202.126.89.191] 2021/9/25
Цэц хуульд биш хунд захирагддаг болсон юм уу.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.174] 2021/9/25
Бензиний асуудал хэтэрлээ. Оюулзгана банди пиздаа
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.175] 2021/9/25
Оюун-Эрдэнэ пиздa хаана байна?
1 | 2 Хариулах
Зочин [59.153.112.232] 2021/9/24
Энхбаяр аргагүй л процесс мэдэхгүй л дээ
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.161.126] 2021/9/24
ЗАА ЯАХАВ! ЦЭЦ ӨӨРИЙГӨӨ ҮГҮЙСГЭНЭ ГЭДЭГ ПАРАДОКС ЮМ ДАА!
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.3] 2021/9/24
IQ MUUTAI GANAA?
0 | 0 Хариулах