ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэд зургийг MPA.mn

Мөнгө, санхүүгийн наймдугаар сарын статистик үзүүлэлтийг Монголбанкнаас танилцууллаа. 

Mөнгөний нийлүүлэлт \М2 мөнгө\ өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсөж, 27.1 их наяд төгрөгт хүрчээ.

Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг харвал,

  • 17.8 нэгж хувийг төгрөгийн хадгаламж,
  • 10 нэгж хувийг төгрөгийн харилцах,
  • 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө,
  • 0.7 нэгж хувийг гадаад валютын харилцах,
  • -2.9 нэгж хувийг гадаад валютын хадгаламж тус тус бүрдүүлж байна.
 
Монголбанк

Харин өмнөх сараас мөнгөний нийлүүлэлт 1.9 тэрбум төгрөгөөр буурчээ.

Нийт хадгаламжийн хэмжээ 19.2 их наяд төгрөг байгаагаас 86.5 хувь буюу 16.6 их наяд төгрөг нь иргэдийн, 13.5 хувь буюу 2.6 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж байгааг мөн мэдээлэв. 

Мөн нийт хадгаламжийн 21 хувь нь гадаад валютын хадгаламж бөгөөд байгууллагын хадгаламжийн 28.7 хувийг, иргэдийн хадгаламжийн 19.8 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.

Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн дийлэнхийг ДЦА-ын өсөлт бүрдүүлж байна

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.77.109] 2021/9/25
Tetgeverin system chine mash shudarga bus baina. 1999 ond batlagdsan xuuli chini xeregjixgui baina. Jild avax Tetgever ni tetgeverin neriin Dansand xurimtlagdsan mungund neg jild tulj baigaa xyynd ch xurexgui baina. Tegeed undsen munguu avaxgui iim baga tetgever avaad baixdaa yadag bainaa. Tur arai denduu luivarchin, shudarga bus baina. Nasaaraa udur shunugui ajillachixaad iim baixdaa yadag yum be. Ynexeer ix mungu xurimtlagddag yum baina shuu. Eniig uurchlux xyn niigmiin daatgald ajillax xeregtei baina. Xunii xuselted ch xariu ugch chadaxgui baina. Chadaxgui xymyysiig bugdiig xal. Chaddag xynii tuluu setgeltei xyniig ajilluulmaar baina.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.229] 2021/9/24
Инфляци чинь галзуурлаа
2 | 0 Хариулах
Зочин [122.201.22.240] 2021/9/24
Сайн хулгай хийсэндээ манай улс хямраагүй шүү энэ их баялагийн мөнгө тусламжаар өгсөн хаашаа оров.Хадгаламжинд орсон нэрийг ил болгомоор юм даа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.26] 2021/9/24
Цар тахалтай тахалгүй халамжийн мөнгө 280 мянган төгрөг хэвээр үлдэх ёстой.
2 | 1 Хариулах