Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төмс, хүнсний ногооны хураалт 50 орчим хувийн явцтай үргэлжилж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар 33.5 мянган га талбайг ангилан хадаж, 38.8 мянган га-гаас 59.4 мянган  тонн үр тариа хураан авчээ. Үүнээс

  • 36.1 мянган  га-гаас 54.9 мянган  тонн улаанбуудай,
  • 9.8 мянган га-гаас 88.8 мянган тонн төмс,
  • 4.5 мянган га-гаас 52.9 мянган тонн хүнсний ногоо,
  • 7.2 мянган  га-гаас 19.9 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 8 мянган га-гаас 5.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Ингэснээр үр тарианы хураалт 9.6 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 47.9-48.4 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгааг салбарын яамнаас мэдээллээ.

2021 онд улсын хэмжээгээр  420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0  мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн  тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан байна. 

Орон нутагт А-80, 92 авто бензиний хомсдол үүсээд байгаа бөгөөд улаанбуудайн борлуулалт эхэлж, гурилын үйлдвэрүүд 6.0 мянган тонн буудай татан авчээ. Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1,725 цэрэг, 1,783 оюутан, 6,677 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10,185 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ