ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд албан ёсоор шилжүүллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол, Японы эмнэлгийг өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд албан ёсоор шилжүүлэн өглөө. 

Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар "Монгол, Японы эмнэлгийг байгуулсан анхны зорилго болох Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох түүхэн үйл явдал нэг алхмаар ахилаа. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх боломж нөхцөл хангагдаж байгаа юм.

Их сургуулийн эмнэлэгт сургалтын үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлгийн тусламж зэрэгцэн цогцоороо явах боломжтой. Тухайлбал, тэнхим болон тасгийг нэг зохион байгуулалттай болгоно.

Их сургуулийн багш болон эмч, ажиллагсдын цалингийн зөрүү 60 хувь байгаа. Үүнийг үе шаттайгаар нэмнэ. Тооцооллын дагуу тус эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг аравдугаар сард 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Монгол, Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд ирснээр сургуульд ихээхэн үүрэг хариуцлага нэмэгдэж байна" гэлээ. 

Тус сургуулийн харьяанд

  • АШУҮИС-ийн төв эмнэлэг,
  • 75 ортой Монгол анагаах ухааны төв эмнэлэг,
  • Нүүр ам судлалын судлалын төв эмнэлэг байсан бол өнөөдөр Монгол, Японы эмнэлгийг албан ёсоор харьяандаа нэгтгэснээр нийт дөрвөн эмнэлэгтэй болж байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.67.98] 2021/9/25
зөв сайхан мэдээ
0 | 0 Хариулах
Covid [185.220.102.240] 2021/9/25
Даруухан царайлсан MCS-н Оджаргал дээрэмдэх гээд чичрээ шаасан гэлүү?
2 | 1 Хариулах
Зочин [49.0.142.81] 2021/9/25
тэгсэн, Ухаа худгийн ордыг зувчуулдаг с.баярын хүүхэн цолмонг анагаахын захирлаар тавьж байгаад бас гулгуулах гэж үзээд гэрэл цохиж хүмүүс эсэргүүцсэнээс аргаггүйн эрхэнд больсон
0 | 1 Хариулах
Иргэн [59.153.113.98] 2021/9/24
ЭМЯ гэдэг дампуу яамнаас ход байлгасан нь дээр л дээ
2 | 0 Хариулах
Зочин [110.175.41.44] 2021/9/24
Ажил хийх гэж бус Улсын өмч нэртэй эзэнгүй өмчийг онилдог МАН Өлөн луйварчид тоног төхөөрөмжийг нь тоноод, хувьчлаад зарчих вий дээ, хүмүүсээ соргог байж сайхан эмнэлэгээ эмчилгээ, үйлчилгээг нь дордуулахгүй байлгахад хяналт тавина шүү.
3 | 1 Хариулах
Mongol pop [202.126.88.213] 2021/9/24
zuw
1 | 0 Хариулах
иргэн [103.212.118.65] 2021/9/24
Энэ хэцүү цаг үед иргэдэд үйлчлээч ээ
2 | 3 Хариулах
Зочин [202.9.41.78] 2021/9/24
Ковидын эмнэлэг болсон байгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.66] 2021/9/24
Thank you, Japan!
7 | 1 Хариулах
Zochin [192.82.92.151] 2021/9/24
АШУҮИС-ийн хамт олонд амжилт хүсье
2 | 1 Хариулах
Зочин [192.82.66.139] 2021/9/24
За ашгүйдээ болж болж!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.19] 2021/9/24
Нөгөө муу нэртэй Элбэгдорж Абэгийн гэрт очиж сууж байгаад, 2 цаг буу халж хөөрөөд л шууд шийдчихсэн асуудал шүүдээ.
14 | 7 Хариулах
Зочин [202.9.40.211] 2021/9/24
Тэр Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг албан тушаалтны нэрийн өмнөөс ярьсан болохоос Элбэгдорж гэж иргэн хүний хувьд яриагүй. Иргэн хүний хувьд одоо Японд очоод гуйхад нь шийдэж өгвөл Элбэгдоржийг магтаж болно. Битгий ийм нэг талыг барьж оркдож бай, бүүмэр минь.
12 | 10 Хариулах
Зочин [124.158.69.10] 2021/9/24
Нөгөө муу нэртэй Ерөнхийлөгч асан Элбэгдорж.
3 | 7 Хариулах
Зочин [202.9.40.211] 2021/9/24
Нэг хүнийг тахин шүтэх үнэр нэвт үнэртэж байх чинь вэ, пост ко-нуудаа гэж.
7 | 5 Хариулах
иргэд [202.126.90.38] 2021/9/24
Сургуулийн удирдлага минээ авилга, завхрал, элдэв сонирхолоос хол байж аятайхан босгоорой до наад эмнэлэгээ
9 | 0 Хариулах
Мөөгий [202.126.90.142] 2021/9/24
Сонгдо эмнэлэг анх ийм зориулалтаар баригдаж байгаа гэсэн мэдээ явж анагаахын газар дээр барьж байна гэж байсан санагдана, яагаад хувьд очсоныг тайлбарлах хэрэгтэй
12 | 0 Хариулах
Зочин [103.80.211.219] 2021/9/24
Энэ эмнэлгүүдийн даргыг сонгон шалгууруулж тавьмаар байна. Танил тал, нам засгийн томилгоогоогоор гэнэт нэг хүн дарга гээд хүрээд ирэх юм. АШУҮИС-ийн энэ богино хугацаанд олон дарга солигдсон ч олигтой амьтан нэг ч байсангүй. Япон улс сүүлчийн тусламж гээд энэ эмнэлгийг барьж өгсөн шүү
9 | 0 Хариулах
Уншигч [202.126.90.59] 2021/9/24
Тэр эмчилгээ эрхэлсэн орлогч захирал бсан залуу Эрдэмбилэг билүү тэр залуу л тохирно гэж боддог
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.133] 2021/9/24
Балай сайд авгайнуудын шуналын савраас ашгүй нэг мултрав уу, баяр хүргэе
9 | 0 Хариулах
Зочин E [202.21.109.50] 2021/9/24
Японы ард түмний хөрөнгөөр Монголын ард түмэнд үнэгүй бэлэглэсэн эмнэлэг шүү дээ.АШУҮИС д шилжүүлснээр хулгайлах хувьчлах зам нээгдэх вий дээ.Хувьд өгвөл ард түмэн та нараас буцаагаад л авч таарна гэдгийг хатуу санаж шуналаа татаж байгаарай
8 | 0 Хариулах
Зочин [202.9.47.26] 2021/9/24
Япончууд хөгшрөлтийг бууруулж залуу насыг уртасгадаг эмээ зохион бүтээгээч. Муухай хөгшин биетэй болмооргүй байна.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.67] 2021/9/24
Дасгал хий хөгшөөн
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.3] 2021/9/24
АШУҮИС-г арван хэдэн жил зайдалсан хуучин удирдлага болоод түүний ойр тойрныхоны хийх гэж оролдсон луйвар ингэж будаа болов оо хөөрхий.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.36] 2021/9/24
Zahiral n hen ym?
1 | 0 Хариулах
Уншигч [202.126.90.59] 2021/9/24
Хувьчилбал ард түмэн оюутнуудтайгаа хамт бослого гаргана шүү
0 | 0 Хариулах