Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

СХД-ийн 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайг тохижуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа.

Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг  эрүүл, аюулгүй орчинд сургах зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон хот тохижилтын санхүүжилтээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэсэн байна.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 380 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Тус цэцэрлэгийн гаднах тохижилтын талбай хуучирч, шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 3,386 ам метр талбайд элсэн тоглоом, хөгжөөнт модон тоглоомууд, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, ногоон зүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь тохижуулсан юм. 

 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тохижилт, угсралтын ажлыг “Топ универсал констракшн” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад орууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.