2021/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
|
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S26
11:00
S26
11°
12:00
S30
13°
13:00
S30
15°
14:00
S26
17°
15:00
S30
17°
16:00
S26
18°
17:00
S30
18°

Г.Сайханбаяр: Өмнө нь цэргийн цол хүртсэн урлаг, спортынхны цолыг хураахгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг
mpa.mn

Цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодрууллаа.

-Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах шаардлага нь юу байв. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цэргийн цол олгох, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн миний бие ахалж байгаа. Ажлын хэсэгт бүх хууль, хүчний байгууллагын төлөөлөл орсон.

Монгол Улсад цэргийн цол олгох зохистой харьцаа алдагдсан. Энгийн, цэргийн мэргэжлийн бус, цэргийн алба хаагаагүй хүмүүст шагналын журмаар цэргийн цол олгодог явдал олон жил үргэлжилсэн. Ялангуяа улс төрийн, төрийн захиргааны, орон нутгийн захиргааны албан тушаалтнуудад дайчилгааны үүрэгтэй нь холбогдуулаад богино хугацааны сургалтаар цэргийн цолыг хавтгайруулан олгож ирсэн гажуудал өнөөдрийг хүртэл байна. Энэ гажуудлыг арилгана.

Цэргийн цол шагнал биш, албан тушаалын илэрхийлэл. Цэргийн сургууль төгссөн, алба хаасан хүмүүст олгодог байх ёстой.

Хоёрдугаарт, цэргийн дүрэмт хувцасны замбараагүй хэрэглээ байна. Дүрэмт хувцсыг зах зээл дээр чөлөөтэй борлуулж, иргэд, малчид, ажиллах хүчин ажлын хувцас болгон хэрэглэж байна. Цэргийн дүрэмт хувцсыг алба хааж, цэргийн албан тушаал хашиж байгаа хүмүүс хэрэглэх ёстой, дүрмээр тогтоогдсон зүйл.

Мөн урлаг, спортынхонд цэргийн цол олгодог явдал байна. Жишээ нь, цолоо ахиулсан үндэсний бөх, тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад ахлах офицерын цол буюу хошуучаас хурандаа хүртлэх цол олгодог болсон. Цэргийн мэргэжилтэй тамирчин байж болно, спортын байгууллага толгойлж болно. Гэхдээ цэргийн алба хаасан, цэргийн сургуульд боловсрол эзэмшсэн, албан тушаалын шаардлага хангасан байх шаардлага тавина.

Эдгээрийн цэгцлэх үүднээс Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн шийдвэр гарч цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт орно.

-Өмнө нь цэргийн цол авсан урлаг, спортынхны цолыг хураах уу?

-Нэгэнт тушаалаар олгогдсон цэргийн цолыг хурааж авна гэхээсээ илүү цаашид цэргийн цол олгох зохицуулалтыг хэм хэмжээнд нь барьж явна гэдэг шийдэлд хүрсэн.

Цэргийн мэргэжилгүй ч армид 20-30 жил алба хаасан цэргийн цолтой хүмүүсийн цолыг хураах нь зохимжгүй гэж үзэж байгаа.

x