Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хүн амын 24.2 хувь нь тамхи татдаг

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны ( 30-69 нас) хүн ам эзэлж байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс санал, зөвлөмж хуваалцжээ.  Тус хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зохицуулагч Др. Эда Моадсири, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зөвлөх Др. И Жон-юн нар оролцож Др. Эда Моадсири “Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг сайжруулж, бэхжүүлэх нь” сэдвээр илтэл танилцуулжээ.

Монгол Улсын хүн амын 24.2% (эрэгтэй-43.7%, эмэгтэй-5%) тамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8% тамхийг өдөр бүр тогтмол татаж байна.

Мөн 10 хүн тутмын 3 нь (32.8%) гэртээ, 4 хүн тутмын 1 (22.6%) нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.

Монгол Улсын Засгийн гарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил тусгагдсан бөгөөд энэхүү ажлыг Эрүүл мэндийн яам манлайлан хийж байгааг тус яамнаас мэдээлжээ.