Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

“SKY GARDEN RESIDENCE” хотхоны 1-р ээлж ашиглалтад орлоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 27
Сурталчилгаа

 “ТЭСО ПРОПЕРТИС” групп нь дотоодын үл хөдлөхийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ба хэрэгжүүлж буй төсөл бүртээ  “PEOPLE FIRST” буюу хүн төвт үндсэн концепцыг баримталдаг.

Эдгээр төслийн нэг бол тансаг зэрэглэлийн 350 айлын “Sky Garden Residence” хотхон юм. Хан Богд уулын бэлд, Хатан Туул голын хөвөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд үзэсгэлэнт байгаль, цэвэр агаарт байрлах “Sky Garden Residence” төсөл нь 2018 оноос эхлэн сүндэрлэж байна. "ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЯ" уриатай хүүхдийг дээдэлж, оршин суугчдаа эрхэмлэсэн орчин, төлөвлөлт бүхий уг төсөл нь өндөр түвшний 22, нам түвшний 7 давхар орон сууцаас бүрдэх ба

  • Хүүхэд төвт нэгдсэн худалдаа үйлчилгээний төв,
  • Цэцэрлэг,
  • Хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжүүлэх сорилттой тоглоомын талбай,
  • Жилийн 4 улиралд ногоон байх “Winter Garden” ,
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох гүүрэн гарц,
  • Блок тус бүрлүү дамжих боломжтой туннель зэрэг оршин суугчдын амрах, алжаал тайлах, хүүхдүүдийн эрүүл, зохистой орчинд өсөж торинох шаардлагыг дээд зэргээр хангасан төвлөрсөн бүтээн байгуулалт юм.

Хэрэв та шинэ орон сууц худалдан авахаар төлөвлөсөн бол  “ТЭСО ПРОПЕРТИС” группийн хэрэгжүүлж буй эл хотхоны төслийн онцлог давуу талтай танилцаарай.

 

 Хүүхдэд ээлтэй орчин - Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн тус хамт олон хүүхдийг тоглож буй тоглоомоор дамжуулан сонирхож буй зүйлсийг мэдэх, түүнд тулгуурлан хөгжих, боловсрох орчныг бүрдүүлсэн хүүхэд төвт үйлчилгээний нэгдсэн төвийг цогцлоон бүтээж байна. Тус үйлчилгээний төвд хүүхдэд хэрэгтэй бүхий л зүйлсийг нэг дор төлөвлөсөн нь хүүхэд багачууд маань хотхоноос гаралгүйгээр хөгжих боломжтой болж байгаа билээ. Мөн “ёкоминэ” арга барил дээр тулгуурлан урлагийн болон спортын боловсролыг өдөр тутмын сургалтын үйл ажиллагаандаа тусган оруулж өгдөг “ Ёкоминэ Монгол” цэцэрлэгийн 2-р салбар болон “Алдар ёкоминэ” бага сургууль “Sky garden residence” хотхонд  үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.

 

 Барилгын чанар ба хийц -Барилгад ашигласан материалууд хорт бодис, хүнд металлын агууламжгүй, хүмүүсийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэсэн шаардлага тавигддаг. Энэ шаардлагыг “Sky Garden Residence” төсөл нь бүрэн хангаж ECONOMY, ECO, BRANDING, DESIGN, CAPACITY, QUALITY, INNOVATION, NATURAL гэсэн 8 үндсэн шалгуур үзүүлэлтийг тавьдаг.

 

 Winter Garden - Winter Garden нь оршин суугчдын ая тухтай амрах , чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хангасан 1500м2 бүхий 3 давхар ногоон байгууламж юм . Winter Garden-д жилийн 4 улирлын турш ногоон байх 100 орчим нэр төрлийн ургамал байрлахаас гадна нийтийн эзэмшлийн амрах хэсэг , усан оргилуур , номын сан , кофе шоп гэх мэт үйлчилгээний хэсгүүдээс бүрдэнэ.

 

 Дугуйн  гүүрэн гарц -“Sky Garden Residence” хотхон нь оршин суугчдынхаа тав тухыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй шууд холбогдсон 150 метр урттай Монголын хамгийн анхны дугуйн гүүрэн гарц байгуулахаар төлөвлөөд байна . Гүүрэн гарцаар хүүхдийн тэрэгтэй хүн саадгүй зорчихоор 10 хэмийн налуу замтай байх юм . Энэ нь оршин суугчдын амрах , дасгал хөдөлгөөн хийх , хүүхдүүдийн эрүүл зохистой орчинд өсөж бойжих нөхцөлийг бүрдүүлэх болно.

 

 Галерей  холболт -Хотхоны  бас нэг өвөрмөц шийдэл нь эрс тэс уур амьсгалтай Монгол улсын цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран өвлийн хүйтэнд , зуны халуунд ч гадаа гаралгүйгээр хотхоны бүх блокууд руу дамжин орон боломжтой туннель буюу Монголын анхны галерей холболт . “Sky Garden Residence” төслийн 11 блок бүгд галерей холболтоор холбогдсон нь оршин суугчдад зориулсан хамгийн онцгой төлөвлөлт юм . Уг холболтыг орчин үеийн интерьерийн дагуу нарны гэрэл шууд тусахаар барьсан бөгөөд хүүхдийн тэрэг болон тэргэнцэртэй хүн саадгүй зорчихоор төлөвлөсөн.

 

 Байршил - “Sky Garden Residence” нь хотын төвөөс 3.5 км зайд дуу чимээнээс хол үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа амралт зугаалгын чөлөөт бүстэй ба хойд хэсгээрээ өндөр барилга, урд хэсгээрээ нам барилга , өрөөний таазыг өндөр, цонхыг цэлгэр, саруулхан байхаар нээлттэй төлөвлөсөн нь бүтэн өдөржин нар тусах боломжийг бүрдүүлсэн. Уг бүсийн хамгийн сүүлийн төлөвлөлт тул эргэн тойронд өндөр барилгууд босохгүй.

 

Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлсэн тэнгэрийн цэцэрлэг-“Sky Garden Residence” хотхоны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.