ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН
ЭЕШ: Англи хэлний хичээлийн шалгалтад 16 хүн 100 оноо авчээ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын эхний өдөр Англи хэл, Монголын түүх хичээлүүдийн шалгалт амжилттай болж өнгөрлөө.
Англи хэлний хичээлийг 24,868 шалгуулагч сонгосноос 22,385 нь шалгалтаа өгсөн байна. Тэднээс хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 хүн байв.
100 оноо авсан шалгуулагчдын тав нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагчид байсан тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.
Хуваарийн дагуу өнөөдөр
- 10:00 цагт Хими
- 13:00 цагт Газар зүй
- 16:30 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт болно.
Улаанбаатар хот дахь ЭЕШ-ын төвүүдийн байршлыг энд дарж харна уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
