Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаритагийн эрүүл хоолны жор эзэгтэй нарын ширээн дээр...

ikon.mn
2021 оны 8 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

“Амьтад хооллодог. Хүмүүс иддэг. Гэхдээ ухаалаг хүмүүс л яаж идэхээ мэддэг” гэж алдарт үг бий. Эрүүл, зөв хооллолтын тухай сонсоогүй, сонирхоогүй хүн бидний дунд тун ховор. Стресс бухимдал, амьдралын буруу хэвшил, цаашлаад олон төрлийн өвчин эмгэгийн эх үүсвэрийг тавьж байдаг чимээгүй боловч хамгийн эрсдэлтэй дадал бол энэ цаг үед зохисгүй хооллолт болоод байна. Гагцхүү ухаалаг эзэгтэй л энэ аюулаас өөрийгөө болон гэр бүлээ аварч чадна. Тэгвэл ухаалаг эзэгтэйн зэвсэг болох хамгийн баялаг, шинэлэг эрүүл, зөв жорыг гарын доорх орцоор бүтээж болох ширээний ном - “Таны эрүүл хоолны жор” уншигч эзэгтэй нарт очиход бэлэн болжээ. 

 

“Таны эрүүл хоолны жор” номын зохиогч нь “SeeZam” компанийн үүсгэн байгуулагч, хоол зүйч Маргарита бүсгүй. Сошиал орчинд “@Rita_eruul_life” нэрээр танигдсан мэргэжлийн хоол зүйч бүсгүйн хөдөлмөрийн үр шим болсон тус номын нээлт боллоо. 

Бидний дунд мянга мянган эмэгтэйчүүд өдөр бүр жингийн илүүдэлтэй тэмцэж байдаг. Зарим нь бууж өгсөн, эвлэрсэн. Түүнчлэн гэр бүлээ, хүүхдүүдээ хэрхэн зөв хооллож ирээдүйд сэргэлэн цовоо, оюуны өндөр потенциальтай иргэн бэлдэх тухай толгой гашилган өдөр бүр эрүүл хоол хийх жорны эрэлд гарч байдаг ээжүүд ч олон мянга. Маргарита бүсгүй тэдний л нэг байж. Ээжийн талынхан нь жингийн илүүдэлтэй. Өөрөө ч тэр. “Манай удам ийм юм чинь” гээд бууж өгсөн үе түүнд бий. Харин нэг л өдөр тэрээр тэрхүү бодлоо таягдан хаяж, эрүүл зөв хоолоор 30 кг жин хасаж, өөрийгөө өөрчлөөд зогсохгүй олон эмэгтэйчүүдэд эрүүл зөв хооллолтын зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн түвшинд, шинжлэх ухаанчаар өгдөг болжээ. Шинэхэн номоо өлгийдөн авсан Маргарита хоол зүйч “Маш олон хүмүүс надаас хоолны талаар зөвлөгөө авахыг хүсдэг. Мэдээж би өгдөг. Гэхдээ хүн бүрт хоолны тухай ярихаар ямар нэгэн байдлаар мэдээлэл дутмаг очдог. Тиймээс яг миний жор тэр хэвээрээ олон олон айлын гал тогоонд амттай хоол болж хүрээсэй гэж хүсч энэхүү номоо бүтээсэн” хэмээн онцолсон юм.

“Таны эрүүл хоолны жор” номын шийдэл тун өвөрмөц. Эзэгтэй нар гал тогооны ширээн дээрээ тавиад аль дуртай хэсгээсээ эргүүлж тойруулж, сонгож хоолоо хийх боломжтой хэргэлэхэд маш хялбар, дизайны содон шийдэлтэй. Өглөө, өдөр, оройн хоолны жор тус тусдаа. Ямар мах, ямар ногоо, жимс, жимсгэнэ, үр тариа хэрхэн яаж хоорондоо зохицох, хамгийн гол нь тэдгээр нь хичнээн калори агуулдаг тухай нэн чухал мэдээлэлтэйгээ 100 гаруй нэр төрлийн шинэ төрлийн хоолны жорыг агуулснаараа онцлог бүтээл аж. Номонд багтсан хоолны жорууд тийм ч түгээмэл биш, шинэ сонин. Зохиогч бүсгүйн хэлснээр, эзэгтэй хүний гол зэвсэг энэ ном болж чаджээ. 

 

Маргарита: Эрүүл амьдралын гурвалжинг эзэгтэй та хэвшүүлээрэй

Эрүүл зөв хооллолт гэхээр бид энэ хоолны орцонд ордог бүтээгдэхүүнүүд өндөр үнэтэй, хоол хийхэд ч цаг хугацаа шаардагдах байх гэсэн таамгаар нөгөө л гурилтай шөл, будаатай хуурга, цуйвангаа сэгсэрч орхидог. Маргаритагийн бүтээсэн номын жороор ердөө 15-20 минутанд л эрүүл хоол бэлэн болно. Орц нь бидний хөргөгчинд байдаг л энгийн хүнснүүд багтжээ. Хамгийн гол нь эзэгтэй та эрүүл хүнсээ ялгаад сурчихад түүгээрээ 100 гаруй нэр төрлийн хоолыг “Таны эрүүл хоолны жор” номын тусламжтайгаар төвөггүйхэн хийгээд сурчихна. 

ДЭМБ-аас эрүүл амьдралын ГУРВАЛЖИН-г хүн бүрт санал болгодог тухай Маргарита онцолсон нь сонирхолтой байлаа. Энэ гурвалжингийн нэг тал эрүүл зөв хооллолт. Энэ тухай Маргарита тайлбарлахдаа: “Хооллолт гэдэг дэглэм биш. Хүн бүр бүхий л жимс ногооноос шим тэжээл авах ёстой. Ерөнхий 5 хүнсний бүлэгт багтсан олон төрлийн хүнсийг өдөр бүр хэрэгэлэх шаардлагатай.  Бүх л үрийн гурилыг хэрэглэхийн давуу тал нь бүхэл үр тарийнд ислэгийн агууламж нь их. Ислэг нь гэдэс ходоодыг цэвэрлэдэг. Гэдэс ходоод бидний дархлааны системийг 80% хариуцаж явпаг. Гэдэс цэвэрхэн байвал бид эрүүл байна. Гурвалжингийн нөгөө тал нь дасгал хөдөлгөөн. Хүн заавал гантель өргөхгүйгээр өдөр бүр 10.000 алхалт хийчихэд л болно. Харин нөгөө булан нь эерэг хандлага. Аливаа зүйлд эерэгээр хандаж бай гэсэн үг. Тарган байна гээд өөртөө сөрөг хандаад дасгал хөдөлгөөн хийхгүй бол улам л нөхцөл байдал хүндэрнэ. Би “Өөрийнхөө төлөө өөрийгөө хайрла” гэсэн уриатай. Эерэг байж хоолоо идэхдээ хүртэл “Энэ хоол надад шим тэжээл авчирна. Энэ дасгал миний эрүүл мэндэд сайн” гэж хийвэл гайхамшигтай үр дүнтэй” гэсэн юм. Эзэгтэй та энэ гурвалжинг заавал амьдралдаа хэвшүүлэхийг хичээгээрэй. 

 

Хоол зүйч Маргарита 3 жилийн өмнө SeeZam компаниа үүсгэн байгуулснаас хойш эдүгээ хүртэл урлаг соёлынхон, спорт, улс төр гээд бүхий л салбарын олны танил хүмүүс байнгын үйлчлүүлэгч нар нь болжээ. Мөн 1000 гаруй эмэгтэйн жингээ хасахад зөвлөгөө мэдээллийг өгөөд зогсохгүй SeeZam компани нь салбартаа анхдагч, бүтэн өдрийн илчлэг тооцолсон тэнцвэртэй хоолны 3 төрлийн багцтай үйлчилгээ бүтээж чадсан үйлдвэр болжээ.

Т.Ариунаа: Нүүрс ус, эслэг, уураг, эрдэс бодисоо эсийн түвшинд зохицуулахад Маргарита тусалдаг

 

Номын нээлтэнд зохиогч бүсгүйн гэр бүл, найз нөхөд, үнэнч хэрэглэгчид гээд зочдын хөл тасарсангүй. Арга хэмжээний хүндтэй зочдын нэг МУГЖ, дуучин Т.Ариунаа байлаа. Урлагийн салбарт нэгэн насаараа гялалзаж яваа энэ бүсгүйн гоо сайхан, эрч хүч, галбирлаг биеийн нууц эрүүл хооллолт гэдэгтэй хүн бүр санал нийлэх нь гарцаагүй. Дуучин маань өөрөө ч энэ тухай онцолсон нь сонирхол татав. 

Маргаритагийн эрхэм үйлчлүүлэгчдийн нэг тэрээр “Манайх гэр бүлээрээ SeeZam үйлдвэрээр үйлчлүүлдэг. Монгол эмэгтэйчүүдийн маань ихэнх нь таргалалттай холбоотой асуудалтай байдаг. Энэ нь маш олон хүчин зүйлтэй холбоотой.  Би ханьтайгаа амьдраад 23 жил болоход энэ бүх хугацаанд таргалалттайгаа тэмцэж ирсэн. Эрүүл хооллолтын талаар бүхий л зүйлсийг судалж эрж, көүч багш нартай хамтарч ажиллаж ирсэн урлагийн хүн. Над шиг ийм асуудалтай, амархан таргалдаг, ямар хоолыг хэдэн калороор эсийн түвшинд яаж хооллохоо мэдэхгүй маш олон эмэгтэйчүүд байдаг. Эрүүлээр жингээ хаях тал дээр мэдлэггүй, зөвхөн яаж турах вэ гэж анхаараад байдаг нь ч бий. Одоо бол өвчлөлтэйгээр турах гэдэг ойлголт байхгүй болчихсон. Энэ эрин зуунд бүхий л зүйлс нано, эко гэж яригдаж байна. 

Хамгийн гол нь бүсгүйчүүд маань нүүрс ус, эслэг, уураг, эрдэс бодисоо эсийн түвшинд яаж зохицуулах вэ гэдэг чухал. Рита яг тэр дал дээр зохицуулж өгдөг. Би гэхэд өдөрт 1400-1500 калорын хооронд хооллох ёстой. Рита бол өөрөө хоол судлал тал дээр олон жил сураад судалгаа шинжилгээ хийгээд академик боловсролтой болчихсон бүсгүй” хэмээн онцолсон билээ. 

Д.Одзаяа: Ходоодондоо юу оруулж байна хүн тэр шигээ л харагддаг 

 

Үргэлж эрч хүчтэй, үзэсгэлэнтэй, хамгийн гол нь жингийн илүүдэлгүй явдаг олны танил бүсгүйчүүдээс олон олон охид, эмэгтэйчүүд үлгэр дууриалал авч байдаг. Тэдний нэг бол МҮОНРТВ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа. Нэвтрүүлэгч бүсгүй номын зохиогч Маргаритагийн ажил, амьдралын үнэнч найз. Тийм ч учраас тэрээр энэхүү бүтээл эзэгтэй нарын гарт хүрэх торгон агшинд уригдсан хүндэт зочин байв.

Д.Одзаяа номын талаар болон эрүүл зөв хооллолтын талаар “Ходоодондоо юу оруулж байна, хүн тэр шигээ л харагддаг гэж би боддог. Тийм учраас эрүүл хооллолт гэдэг хамгийн чухал. Сүүлийн үед хүмүүс эрүүл хооллохыг маш их эрмэлздэг болсон байна. Үүнд эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг Рита шиг хүмүүс хамгийн их хэрэгтэй. Ийм хүмүүс өмнө нь байдаггүй байсан. Юуг идвэл сайн муу, юу хоорондоо зохицдог зохицдоггүй вэ гэдгийг хоолзүйч нар бидэнд илүү сайн ойлгуулж өгч байна. Хоолны талаар маш их мэдээлэл байдаг, үүнийг мэдлэг болгоод бидэнд түгээнэ гэдэг хоол зүйчдийн хийдэг хамгийн том ажил. Ритагийн “Таны эрүүл хоолны жор” номын шийдэл хамгийн их таалагдаж байна. Энэ номын тусламжтайгаар бүсгүйчүүд эрчүүддээ, эрчүүд бүсгүйчүүддээ тансаг оройн зоог барих боломжтой. 

Рита бид хоёрын хувьд ажил, амьдралаараа  холбогдсон найзууд. Найзынхаа эрхэлдэг SeeZam үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг. Завгүй ажилтай байдаг учраас манай гэр бүлд SeeZam үргэлж тусалдаг” хэмээв. 

 

“Таны эрүүл хоолны жор” номыг эзэгтэй та АрдШопоор захиалж авах боломжтой юм байна. 

Дашрамд дурдахад хоол зүйч Рита тун удахгүй хүүхдийн хоол зүйчийн эрхээ авах гэнэ. Тун саяхан 8 дугаар сарын эхэнд зөв хооллолт, арьс арчилгаа, жин хасах цогц хөтөлбөртэй сургалтаа эхлүүлээд байгаа юм байна. Эзэгтэй та Ритагийн цахим хаягаар зочлохыг хүсвэл @rita_eruul_life хаягт хандаарай.

 

Эзэгтэй нарт өгөх Ритагийн бяцхан зөвлөгөө: Хамгийн түрүүнд хөргөгчөө цэвэрлэе. Хөргөгчөө зөв хүнсээр дүүргэ. Долоо хоногт аль болох 30 өөр төрлийн хүнсийг хэрэглэхийг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүддээ өнөөдөр банана, алим өгсөн бол дараа өдөр нь  гүзээлзгэнэ, кивид дурлуул. Хүнснийхээ орцыг аль болох олшруулж, өнгө өнгийн ногоо ашиглаж байгаарай. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.