Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Якутын түймрийн утаа Алс Дорнод, Аляска руу нүүжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын нутагт буюу Якутад гарсан ойн түймрийн утаа өнгөрсөн долоо хоногийн ихэнх өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотыг бүрхсэн билээ.

Тэгвэл энэхүү утаа Монгол улсын нутаг дэвсгэрээс холдож, ОХУ-ын Алс Дорнод, цаашлаад АНУ-ын Аляска мужийг чиглэн нүүжээ.

Европын Холбооны дэлхийн уур амьсгалыг хянах Коперникус төслийн гаргасан урьдчилсан таамгаас харвал түймрийн утаа ойрын өдрүүдэд Сахалины арал, Камчаткын хойг, Агнуурын тэнгист хүрч, долоо хоногийн сүүлээр Берингийн тэнгисийг гаталж, Аляскад хүрэхээр байна.

Баасан гарагийн байдлаар Якутад 1.4 сая гектар газрыг хамарсан 117 түймрийн голомт шатаж байгааг ОХУ-ын онцгой байдлын яам мэдээлжээ.

Сибирьт энэ жил урьд өмнө үзэгдээгүй халуун, хуурай зун болж байгаа нь гал түймэр гарах шалтгаан болсон гэж судлаачид тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: copernicus.eu