Коронавирусийн халдвараар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,402 хүн шинээр өвчилжээ. Үүнээс Улаанбаатар хотод 451, орон нутагт 950 тохиолдол батлагдсан байна.
Мөн улсын хэмжээнд COVID-19-ийн халдвараар нэг иргэн хүн нас барсан байна.
Өнгөрсөн хоногт 1,679 хүн эдгэжээ.
Өнөөдрийн байдлаар 1,334 хүүхэд, 195 жирэмсэн эмэгтэй коронавирусийн улмаас эмчлүүлж байгааг ЭМЯ мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!