Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд бүх төрлийн зөвшөөрлийн хуулийг өөрчилж, төрөөс баялаг бүтээгчдэд үзүүлдэг дарамтыг арилгах хэрэгтэй"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албаныханд үүрэг өглөө. 

Тэрбээр "Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар ажлын байр 100,000-аар буурч байна гэдэг хамгийн том дүгнэлт хийх ёстой асуудал.

Эдийн засгийн өсөлтийг ажлын байраар хэмжинэ. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд бүх төрлийн зөвшөөрлийн хуулийг өөрчилж, төрөөс дунд доод шатанд байгаа бизнес эрхлэгч баялаг бүтээгчдэд үзүүлдэг дарамт шахалтыг арилгах хэрэгтэй. Зээл татварын бодлогоор ажлын байр бий болгож байгаа салбаруудыг дэмжих нь чухал. 
 
Экспорт, импорт, хил, гааль, зам тээврийн асуудал байна. Үүнээс экспорт, импорт саатаж, барилгын материал хүнсний хангамж доголдож байгаа. Энэ нь эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг үр дагаврыг авчирж, тодорхой хэмжээгээр инфляцийг хөөрөгдөж байна. Зуны хугацаанд эдийн засгаа байнгын хороо ажилласан. Үүнийгээ эрчимжүүлж УИХ-ын чуулган эхлэхээс өмнө холбогдох газруудаар шаардлагатай хяналт шалгалтыг хийж, хуулийн биелэлтийг хянах үүрэг өгч байна" гэв.