Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Батжав МАН-аас Хэнтий аймагт нэр дэвших хүсэлтээ илэрхийллээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт энэ оны аравдугаар сарын 10-нд товлогдоод буй. Улс төрийн намууд уг сонгуульд оролцохоо илэрхийлж эхлээд байгаа. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас нэр дэвших хүсэлтээ өмгөөлөгч Л.Батжав намынхаа удирдлагуудад гаргажээ.

Тэрбээр “Миний бие 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий нутгийн хөгжлийн төлөө нэр дэвшихээр ажиллаж байх үед МАН-ын удирдлагууд дуудаж уулзаад улс орны хөгжлийн төлөө намд элсэж, багаараа ажиллая гэдэг санал тавьсан. Энэ саналын дагуу би МАН-д элсэж, гишүүдээ дэмжиж ажилласан.

Энэ удаагийн нөхөн сонгуульд миний бие нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлж байна. Хэрэв УИХ-д сонгогдвол хамгийн түрүүнд авлига, хээл хахуультай тэмцэх асуудлыг барьж авна гэж бодож байна” гэлээ.

МАН-ын Бага хурлын XII хуралдаан наймдугаар сарын 5-нд хуралдаж, УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо эцэслэн шийдвэрлэсэн. Тус хуралдаанаар нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын баталсан.

Уг журамд зааснаар социологийн судалгаанд үндэслэж нэр дэвшигчийг тодруулна хэмээн заасан. Энэ дагуу МАН нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм байна.