Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Тухайн сургууль, ангийн эцэг эхийн зөвлөл нь дүрэмт хувцсаар жигдрэх эсэхээ шийдэж болно"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсөн хичээллэх нь сургуулийн орчинд эрх тэгш боломжийг бүрдүүлдэг хэмээн үздэг. Иймд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг ижил стандартын хувцсыг өмсдөг. 

Гэвч цар тахлын нөлөөгөөр дахин танхимын сургалт хаагдах эрсдэлтэй тул зарим эцэг, эх хүүхдүүддээ дүрэмт хувцас авахгүй байх саналыг гаргаад байна. 

Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Сургууль болон ангийн эцэг эхийн зөвлөл нь ярилцаад дүрэмт хувцсаар жигдрэх эсэхээ шийдэх боломжтой. Гэхдээ дүрэмт хувцас өмсөөгүйгээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх, ялгаатай байдал үүсэх, хүүхдийн сурах сонирхолд нөлөөлөх зэргээс сэргийлэх ёстой. Жишээлбэл сурагчид цагаан цамц эсвэл цэнхэр цамц, хар өмдөөр жигдрэх боломжтой" хэмээв.

https://fb.watch/7gAJz_HkBq/