Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тог цахилгааны төлбөр, бензин шатахуун гээд үнэ нь өсөөгүй салбар гэж үгүй.
Энэ өсөлтийг хошуучилж яваа нь барилгын салбар. Тэгвэл “Барилга, хот байгуулалтын яам”-наас орон сууцны үнийн өсөлтийн талаар судалгаа хийжээ.
Сүүлийн дөрвөн жилийн дотор хамгийн хурдацтай, хамгийн өндөр өсөлттэй нь энэ салбар гэдгийг уг судалгаанаас харж болохоор байна. Тухайлбал нийслэлийн бүхий л дүүргүүдэд байршлаасаа шалтгаалан өөр өөр үнэтэй байдаг орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа нь Хан-Уул дүүрэг аж.
Графикаар: /Зураг дээр дарж томруулж болно/
Энэ дүүрэгт 2009 онд орон сууцны метр квадратын үнэ нэг сая 150 мянга байсан бол 2010 онд сая 200 мянга, 2011 онд нэг сая 450 мянга болж өссөн байна. Харин 2012 онд огцом өсч, нэг сая 900 мянга болжээ. ХУД-т энэ жил орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ хоёр сая 300 мянгад хүрчээ.
Харин нийслэлийн дүүргүүд дотроо орон сууцны үнэ хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэг юм байна. 2009 онд энэ дүүрэгт байрны нэг метр квадратын үнэ 800 мянган төгрөг байсан бол энэ оныг хүртэл мөн л тасралтгүй өссөөр нэг сая 600 мянган төгрөгт хүрсэн байх юм.
Төсвийн хөрөнгө санхүүжилтээр дэд бүтцийн төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалт үргэлжилсэн тул барилгын салбар 2012 онд 25.6 хувиар өссөн байна.
Орон сууцны үнийн харьцуулалт 2009-2013 онд ямар өөрчлөлт гарсныг сонирхуулъя.
| № | Дуүргийн нэр | 2009 он | 2010 он | 2011 он | 2012 он | 2013 он | Үнийн өөрчлөлт | Өсөлт |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | СХД | 800.000 | 850.000 | 1.100.000 | 1.300.000 | 1.600.000 | 800 мянгаар нэмэгдсэн | 100% |
| 2 | БГД | 900.000 | 950.000 | 1.250.000 | 1.600.000 | 2.000.000 | 1.100.000-аар нэмэгдсэн | 122% |
| 3 | БЗД | 1.100.00 | 1.150.000 | 1.300.000 | 1.500.000 | 2.200.000 | 1.100.000-аар нэмэгдсэн | 100% |
| 4 | СБД | 1.000.000 | 1.050.000 | 1.250.000 | 1.600.000 | 2.200.000 | 1.200.000-аар нэмэгдсэн | 120% |
| 5 | ХУД | 1.150.000 | 1.200.000 | 1.450.000 | 1.900.000 | 2.300.000 | 1.150.000-аар нэмэгдсэн | 100% |
| 6 | ЧД | 1.000.000 | 1.150.000 | 1.500.000 | 2.000.000 | 2.200.000 | 1.200.000-аар нэмэгдсэн | 120% |
| Дундаж | 991.600 | 1.058.300 | 1.308.300 | 1.650.000 | 2.083.000 | 1.091.400-аар нэмэгдсэн | 110% |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!