Ирж буй хичээлийн жилд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн цэцэрлэгт танхимын болон танхимын бус хэлбэрээр авч эхлэхээр боллоо.
Харин 2-3 настай хүүхдүүдийг энэ хичээлийн жилд цэцэрлэг хамруулах эсэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "2-3 настай хүүхдүүд бол томуугийн хамгийн эрсдэлтэй бүлэг. Иймд томуугийн вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ.
2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт авах талаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!