Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЗэсКойн: Онлайн сурталчилгааны шинэ соёлыг нэвтрүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Онлайн сурталчилгааны зах зээлийн орлого 2020 онд өмнөх оноос 12.7 хувь өсөж, 378 тэрбум ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо. Энэ салбарт тэргүүлэгч Google компани зөвхөн сурталчилгаанаас 146.9 тэрбум ам.долларын орлого олсон бол Facebook компани 84.1 тэрбум ам.доллар олжээ [Statista, 2021]. Сонгуулийн жил байсан 2020 онд манай улс ч энэ орлогод нэмэр болсон нь дамжиггүй. Хэдийгээр энэ салбарын компаниудын олох ашиг ийнхүү өсөн нэмэгдэж байгаа ч энгийн хэрэглэгчид ашиг хүртэж чадахгүй байна. Бүртгэлтэй хэрэглэгчид бол дээрх компаниудын ашиг орлого өндөр байгаа хамгийн гол суурь, үндэс нь болдог. Гэтэл эдгээр компаниуд хэрэглэгчдэдээ ашиг орлогоосоо хуваарилах тал дээр хойш суусаар байна. Харин ЗэсКойн төслийнхөн дээрх асуудлыг шийдэж, хэрэглэгчдэд сурталчилгаа үзэх бүртээ орлого олох боломжийг бүрдүүлэхээр, Ethereum блокчэйн дээр суурилсан, ERC-20 стандартын крипто токен буюу ЗэсКойнийг бүтээсэн юм.

 

“Бид төслийн судалгааг хийж дуусаад, систем хөгжүүлэлтийн ажил хийж байна. Төслийн хүрээнд хэд хэдэн систем хөгжүүлэхээс эхний систем маань хөгжүүлэлтийн ажил дуусах шатандаа орж, маркетингийн багтай хамт бүтээгдэхүүнээ сайжруулж, зах зээлд танилцуулахаар бэлтгэж байна. Энэ 9-р сараас эхлэн хэрэглэгчид сурталчилгаа үзээд, ЗэсКойноо хэтэвч рүүгээ авах боломжтой апп болон вебсайт нээлтээ хийнэ. Үүний үр дүнд хэрэглэгчид онлайн сурталчилгааг түгээх систем болох Zes Ad Network платформын орлогын 70 хувийг ЗэсКойноор авах, түүнийгээ виртуал хөрөнгийн арилжааны бирж дээр зарж, орлого олох гарц нээгдэх юм.” хэмээн ЗэсКойн төслийг удирдаж буй Доктор Д.Заяабаатар ярилаа

Криптовалютын зах зээл оны эхэнд гайхам сэргэлтийг үзүүлж, уг зах зээлийн тэргүүлэгч койн болох Биткойны үнэ өнгөрөгч 4-р сард 63 мянган ам.долларыг давж, шинэ дээд амжилт тогтоосон. Үүнийг дагаад бусад койнууд ч өндөр өсөлттэй байлаа. Манай улсын хувьд крипто зах зээл дөнгөж хөгжиж эхэлж буй хэдий ч энэ онд багагүй амжилттай байна. 2017 онд анхны крипто арилжааны бирж (trade.mn) үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 4 арилжааны бирж (dax.mn, complex.mn, coinhub.mn) нээгдэж, Монголчууд бид дэлхийн томоохон крипто койнуудыг өөрийн мөнгөн тэмдэгтээр худалдан авдаг боломжтой болсон билээ. 2019 онд 1 төгрөгөөр гарч эхэлж байсан АрдКойн одоо 180 төгрөгийн ханштай байгаа ба оргил үе болох хоёрдугаар сард 400 төгрөгийг давж байв. Үнийн савлагаа ихтэй байдаг нь энэ зах зээлийн онцлог учраас маш сайн судалгаа хийж байх, их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхгүй байхыг зах зээлийн мэргэжилтэн, шинжээчид зөвлөдөг. Энэ онд мөн шинээр Монголын гэх койнууд (ICTG, CHB, TRD, ZESC) гарч, удахгүй дэлхийн зах зээлд гарах, үүгээр дамжуулж Монголчууд хамтдаа дэлхийн зах зээлээс ашиг хүртэх боломж нэмэгдсээр байна. ЗэсКойн дотоодын арилжааны бирж дээр гарах бэлтгэлээ хангаж, урьдчилсан байдлаар анхны үнэ 1 төгрөг байхаар тогтоод байна. Арилжааны бирж дээр гарахтай зэрэгцэн ЗэсКойн төслийн программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцаж буй СекЛаб ХХК-ийн зүгээс AirDrop буюу эхний хэрэглэгчдэдээ үнэгүй ЗэсКойн тараах үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байна. Солонгосын мэдээллийн аюулгүй байдлын салбарт судалгаа хийж байсан туршлагатай компанийн хувьд, БНСУ-ын крипто арилжааны биржүүд дээр ЗэсКойныг гаргах тал дээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж эхлээд байгааг дуулгахад таатай байна.

 

ЗэсКойны талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх вебсайт болон сошиал сувгаар аваарай.

ЗэсКойны албан ёсны мэдээллийн суваг:

Вебсайт: https://www.zescoin.mn

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/zescoin

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.