Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт аймгуудаас Увсад халдварын хамгийн олон буюу 101 тохиолдол бүртгэгдэв

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх коронавирусийн халдвар нэмэгдсээр байна.

Өнгөрсөн хоногт л гэхэд 1,309 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Үүний дийлэнх нь буюу 786 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт шинээр илэрсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр харахад Увс аймагт хамгийн олон буюу 101 хүн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар авсан байна.

Харин Ховд аймагт өнгөрсөн хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоногт 20 аймагт халдварын тохиолдол шинээр илэрчээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд COVID-19-ийн 149,733 тохиолдол бүртгэгдсэнээс 39,937 нь орон нутагт батлагджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: