Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

12-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцины нэгдүгээр тунг үргэлжлүүлэн хийж эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Вакцины татан авалттай холбоотойгоор долдугаар сарын 8-наас 12-17 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг хийхийг түр зогсоогоод байсан. 

Тэгвэл өнөөдрөөс Pfizer вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулж эхэлсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Pfizer вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой болсон бөгөөд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа" хэмээн хэлэв.

Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 64.8 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 56.6 хувь нь хоёрдугаар тунг хийлгээд байна.