Улсын хэмжээнд COVID-оор өвчилсөн 2,486 хүүхэд, 524 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна
Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 25,188 хүн эмчлүүлж байна.
Үүнээс 10,013 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 15,175 нь хөнгөн хэлбэрийн оноштойгоор Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-5,897
- Хүндэвтэр-3,016
- Хүнд-892
- Маш хүнд-208 хүн байна.
Улсын хэмжээнд цар тахал гарснаас хойш нийт 32,360 хүүхэд, 2,685 жирэмсэн эмэгтэй КОВИД-19-ийн халдвараар өвчилжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 2,486 хүүхэд, 524 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
