ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ 7 хоног өөрийгөө ажиглахыг анхаарууллаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баяр наадмын өдрүүдэд олууллаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатай байгааг ЭМЯ-наас анхааруулаа.

Тэр тусмаа гэртээ дор хаяж 7 хоног тусгаарлалт хийх шаардлагатай байна. Учир нь дээрх хүмүүсээс КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрч буй бөгөөд шинжилгээ авахад халдварын тохиолдол их илэрч байгаа аж.

Мөн өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх тохиолдол өндөр байгаа тул иргэд рапид буюу түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч, өөрийгөө хянахыг анхаарууллаа. Гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж, мөн түргэвчилсэн тестээр өөрийгөө хянахыг сануулав.