Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

MonPay-д бүртгүүлээд авто зам ашигласны төлбөрөө автоматаар төлөөрэй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 7
Сурталчилгаа

Хотоос гарч орохдоо авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хураалгах бэлэн мөнгө хайх, эсвэл картаа уншуулж удаан саатах асуудал ард хоцорлоо.

Та МonPay апликейшнд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлснээр Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгүүд дээр авто зам ашигласны төлбөрөө автоматаар төлөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, пост дээрх камер таны машины MonPay-д бүртгүүлсэн улсын дугаарыг таньж, таны MonPay данснаас төлбөр автоматаар суутгагдсанаар замын хаалт нээгдэж, та хөдөлгөөнөө ямар ч саадгүй үргэжлүүлэх болно. Мөн хураамжийн төлбөр нь нэмэгдэл шимтгэлгүй гэдгийг дуулгахдаа таатай байна.   

Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байгаатай холбоотойгоор өчигдөр Зам тээврийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвөөс Оргил-Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Хууль эрх зүй, бодлого зохицуулалт эрхэлсэн дэд захирал Э.Эрдэнэсүрэн, Мобифинанс ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэг нар оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.

 
 
 
 

MonPay апликейшнаар замын хураамжаа автоматаар төлөхөөс гадна Мобикомын үйлчилгээнүүдийн төлбөр төлөх, нэгж авах, шилжүүлэг хийх, зээл авах, томоохон супермаркетууд болон MonPay маркетад бүртгэлтэй онлайн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх зэргээр бүх төрлийн төлбөр тооцоогоо хамгийн хурднаар гар утаснаасаа шийдэх боломжтой.

MonPay апликейшнд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлэх заавар

 

Санамж:

  • Та апликейшн дээрээ дээд тал нь 3 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгүүлэх боломжтой.
  • Тээврийн хэрэгслийн дугаар оруулахдаа сайтар нягталж, үйлчилгээний нөхцөлтэй бүрэн гүйцэд танилцахыг зөвлөе.

MonPay апликейшн татах

 

Simple Secure Fast

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.