Будаа бол дэлхийн хамгийн алдартай соёлын нэг бөгөөд ялангуяа зүүн ард түмнүүдийн дунд түгээмэл тархсан соёл билээ. Олон тэрбум хүний хувьд энэ нь хоол тэжээлийн гол эх үүсвэр юм.
1. Будаанд В аминдэм, эрдэс агуулагддаг
Цагаан будаанд B1, B3, B5, B6, B12 зэрэг амин дэмүүд, кальци, төмөр, магни, кали зэрэг эрдсүүд их хэмжээгээр агуулагддаг байна. Будаа нь илчлэгийн хувьд ялгаатай үзүүлэлттэй учраас хоолны дэглэм барьдаг болон цагаан хоолтнууд будаа идэх нь илүү тохиромжтой.
2. Цагаан будааны шүүс гоо сайханд тустай
Цагаан будааг зөвхөн хоол хүнсэнд ашиглахаас гадна цагаан будааны шүүсийг олон зууны туршид Азийн гоо сайхны гол орц болгон ашиглаж ирсэн. Цагаан будааны шүүс нь арьсны өнгөлөг байлгах нууц бөгөөд гэрэлтсэн, толигор эрүүл арьстай байхад тань туслах тэжээллэг чанарыг өөртөө агуулдаг. Үсээ угаасны дараа цагаан будааны шүүс үсэндээ түрхсэнээр үс тань эрүүл бас гялалзсан болохоос гадна үсний ургалтад маш сайн нөлөө үзүүлнэ.
3. Цагаан будааны ашиг тус
Үр тарианаас гадна будаагаар гурил, тос, цардуул хийдэг. Цагаан будааны гурил нь зарим төрлийн нунтаг байдаг. Мөн цагаан будааны сүрлээр цаас, картоныг хийдэг байна.
4. Цагаан будаа тураах уу?
Цагаан будааны бас нэг сайн тал нь биеэс бодисын солилцооны явцад үүсдэг хор, илүүдэл давс, шлак зэргийг гадагшлуулна. Тэгэхээр энэ шалтгаанаар ч бас биеийн жин буурах юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг.
5. Цагаан будаа эрүүл мэндэд
Таны мэдрэлийн системд ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй байна уу? Будаа бол төгс тусламж юм! Бидний биеийн мэдрэлийн систем нь жигд хэвийн ажиллаж, хэвийн ажиллахын тулд В витаминыг хэрэглэх шаардлагатай. Учир нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг будаа ихээр агуулдаг байна. Эдгээр нь нэлээн идэвхтэй антиоксидант бөгөөд хамгийн чухал нь коллаген агуулдгаараа онцлог аж.
6. Хэрхэн чанартай будаа сонгох вэ?
Бага зэргийн цагаан будаа аваад халуун усанд хий. Сайн чанарын будаа нь томорч эхэлнэ. Чанар муутай нь задарч чанамал шиг болдог. Энэ аргаар хаягдлаас нь хийсэн “хиймэл” будааг таньж болно. Мөн будаа шинэ тусмаа л түүнд тэжээллэг бодис их. Тиймээс бэлтгэгдсэн он сарыг нь анхаарах хэрэгтэй.
7. Хэрхэн будааг зөв хадгалах вэ?
Будааг авахдаа хадгалах хугацааг нь анхаарах хэрэгтэй. Цэвэрлэгдэж боловсруулагдсан будаа нь хоёр жил хүртэл хадгалагдах бөгөөд цэвэрлэгээ багатай будааны нас нь найман сар байдаг. Будааг хадгалах хамгийн тохиромжтой нөхцөл нь Цельсийн -5-аас +5 градус, чийглэг нь 65%, хадгалж буй орон зайн салхижуулалт сайн байх ёстой. Гэрийн нөхцөлд будааг хуурай өрөөнд Цельсийн 18 дээшгүй градуст хадгалахад хамгийн тохиромжтой.
8. Будаагаа зөв угаах нь
Бүх л төрлийн будааг хэрэглэхийн өмнө 3-4 удаа угааж байх хэрэгтэй ба ялангуяа урт хэлбэртэй будаанд бүр ч онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь будаанд наалдсан тоос болон бусад бохирдлыг угааж байгаа хэрэг биш, харин будааны гадаргууд байдаг цардуулыг угааж байгаа хэрэг юм шүү. Чухам энэ цардуулаас болж будаа маань хоорондоо болон савандаа наалдаж муухай, амтгүй харагддаг бол харин сайтар угаасан будаа нэг нэгээрээ салж, амттай сайхан болно
9. Будааны тухай баримтаас
Америк, Ази, Африкийн хэд хэдэн оронд цагаан будаанаас янз бүрийн согтууруулах ундаа бэлтгэдэг. Европт үүнээс архи согтууруулах ундаа хийдэг. Мөн будаа нь 70% хүртэл нүүрс ус агуулдаг ба нүүрс ус нь хүний биеийн төв мэдрэлийн системийг тэтгэдэг түлш, булчинг ажиллах энерги болдог.
10. Цагаан будааны соёл
Азийн олонхи орон цагаан будааг дангаар нь хэрэглэхийг эрхэмлэх тул жижиг аяганд тусад нь хийж өгдөг. Энэ нь цагаан будааг элдэв зүйлтэй хольж амтыг нь үгүй болгохоос сэргийлэхийн хамт ерөөс цагаан будааны жинхэнэ амтыг мэдэрч хэрэглэх гэсэн соёл юм. Мөн будааг агшааж хэрэглэхээс гадна, хүүхдийн зутан, гурилан боов хүртэл хийж болно. Шөл, плов, хуурга, бууз, хуушуурын шанзанд тохиромжтой мах, ногоо, чихэр, тос аль ч хүнстэй төгс зохицох гайхамшигтай хүнс.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!