Www.ajliinzah.com платформ нь ажил олгогч, ажил хайгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг ажлын байраар хангах нэгдсэн ажлын цахим зах, сүлжээ юм.
Манай дээрээс: 1). Байгууллага ба хувь хүмүүс ажлын зар тавьж, ажилд хүн олж, хайж, хөлсөлж, ажилд материалаа илгээж, 2) Freelancer – чөлөөт ажилтан болж өөрийн чадварыг танилцуулан зар тавьж, хувиараа хөдөлмөр эрхлэх, гэрээт ба цагийн ажил олох, орох зэрэг бүх үйлдлийг нэг цэгээс авах боломжтой.
Гадаадын monster.com, indeed.com зэрэгтэй адилхан ажил хайх, олох, анкет илгээх шийдлээс гадна Монголд анх удаа Freelancer – чөлөөт ажилтан маркетыг нэвтрүүллээ.
Мөн ажилтай холбоотой бүх мэдээллийг нэг дороос олж, зар тавих, сурталчлах, төлбөр ба захиалга онлайн хийх, автоматаар цаг товлох, дэлгэрэнгүй үйлчилгээний мэдээг ҮНЭГҮЙ, онлайн, апп дээрээс хүртэх боломжтой.
Фрийлансэр гэдэг нь товчхондоо хаанаас ч, хэзээ ч ХУВИАРАА, чөлөөт ажилтан болж ажиллахыг хэлэх бөгөөд дараах давуу талтай:
Интернэт, дижитал технологийн хөгжил, зайнаас ажиллах боломж нэмэгдэж байгаатай холбогдуулан сүүлийн жилүүдэд олон мэргэжилтнүүд ажлын 5 өдөрт цагт баригдан, өртөг өндөр, бага цалинтай ажил эрхлэхийн оронд, өөрийн чадварын дагуу богино хугацаанд, өндөр цалинтай ажил хийхийг эрмэлзэх болсон бөгөөд “Хэрэгцээ гарсан, Дуртай үедээ ажиллах Фрийлансэрийн ажлын маркетыг нөгөө талаар “Gig economy гэж нэрлэдэг. АНУ-д 2020 онд нийт ажиллах хүчний 36% нь Фрийлансэр ажилтнууд бөгөөд, Энэтхэгт жил болгон өсөж, цаашдаа ч өсөх хандлагатай байна. “Gig economy -ийн том, том платформыг нэрлэвээс Airbnb, Deliveroo, Uber, Fiverr, Amazon г.м.
Ямар мэргэжилтэй хүмүүс Фрийлансэр болох вэ?
Төсөл, гэрээт ажил, жижиг үүрэгт ажил гүйцэтгэх боломжтой бүх мэргэжил хамаарна.
Үүнд: компьютерын программист, график дизайнер, архитектор, гэрийн багш, орчуулагч, блог бичих, санхүү, тайлан хийх, гэрээсээ хоол хийж зарах, такси, дуудлагын үйлчилгээ, барилгын мэргэжлүүд г.м. Жишээ нь та өдөр нь үндсэн ажлаа хийгээд, ажлын дараа давхар онлайн хичээл заадаг бол фрийлансэрт хамаарна.
Яагаад компанууд Фрийлансэр нарыг илүү ажилд авах сонирхолтой байдаг вэ?
Сүүлийн жилүүдэд хөл хориотой холбогдуулаад компаниуд Фрийлансэр нарыг ажилд авах сонирхол ихсэж байгаагийн гол шалтгаан нь:
Яаж ажил олох вэ?
Ajliinzah.com дээр бүртгүүлж, өөрийн ажлын зарыг ҮНЭГҮЙ, дэлгэрэнгүй бичиж байршуулснаар хувь хүн болон байгууллагууд таныг ажилд хөлсөлнө.
Ажилд хөлслөн авч байгаа үйлчлүүлэгчийг хамгаалах, нөгөө талаас ажил гүйцэтгэгч- фрийлансэрийг хамгаалахын тулд манай дээр төлбөр хийсэн тохиолдолд төлбөр эхлээд эскроу дансанд шилжинэ. Улмаар ажил дууссаны дараа төлбөрийг фрийлансэр хүлээн авна. Маргаан гарах, ажил муу гүйцэтгэх тохиолдлыг манай платформын үйлчилгээний дүрмээс танилцаж болно. Түүнчлэн бид фрийлансэр нараас иргэний үнэмлэхийн баталгаажилт хийлгэхийг давхар шаарддаг. Тэгэхдээ 2 тал хоорондоо тохиролцоод, хоорондоо шууд холбогдоод, төлбөрөө хийх боломж мэдээж нээлттэй.
Байгууллагууд:
Өөрийн профайлыг нээж байгууллагын нэр, хаяг, танилцуулга, веб хуудас, зураг, видео, сошиал хаяг, эмэйл, утсаа тавина.
Ажлын зар, төсөл тавина.
Хувь хүний хувьд:
Ажил хайж\олж, материалаа явуулна
Хувь хүн жижиг ажлын зар тавина. Жишээ нь та байраа засуулахаар мэргэжилтэн хайж, ажлын зар тавина.
Хувиараа – freelancer болж, өөрийгөө зарлаж, ажил хийх.
Манай вэвсайт\апп дээр:
Ажлын зар, хувиараа ажил эрхлэгч, үйлчилгээ хэмээн мэргэжлийн ангилалд оруулж ажил хайж, ажилд орно.
Ажил, төслийн зар олно\ тавина.
Байгууллага, freelancer нар төсөл, ажил хийж дууссаны дараагаар үйлчлүүлэгчээс үнэлгээ авна. Сайн үнэлгээтэй фрийлансэр- чөлөөт ажилтнууд дахин ажил олж хийх магадлал ихтэй.
AJLIINZAH -ын IOS, android аппликэйшин нь 4 хэл дээр орчуулагдсан, хэрэглэхэд амархан, шинээр гарсан тул бүх байгууллага, хувь хүмүүс МЭДЭЭЛЛЭЭ ҮНЭГҮЙ, ЦАГ АЛДАЛГҮЙ БАЙРШУУЛЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ТАТААРАЙ.
Website: https://ajliinzah.com/
Email: support@ajliinzah.com
Android app: https://play.google.com/store/apps/details…
IOS app: https://apps.apple.com/…/id1559517561