TeleDoc.mn - Эмчийн зөвлөгөөг гар утсаараа - Төлбөргүй боллоо
Цар тахлыг хамтдаа, эрсдэл багатайгаар даван туулцгаая. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд TeleDoc.mn аппликейшний эмчийн зөвлөгөөгөө 7 сарын 2 хүртэл үнэ төлбөргүй болгож байна.
Танд эрүүл мэндийн асуудал тулгарсан үед TeleDoc.mn аппликейшныг татан авч, мэргэжлийн эмчтэй видео уулзалт хийн, зөвлөгөө авах боломжтой. Хэрэглэхэд маш энгийн, доорх алхмуудыг хийхэд л болно.
- TeleDoc.mn аппликейшныг www.teledoc.mn-ээс татан авч, бүртгүүлнэ.
- Боломжтой цагаа сонгон, нарийн мэргэжлийн эмчтэй цаг товлоно.
- Товлосон цаг болмогц видео уулзалт хийн, зөвлөгөө авна.
Танд гар утас, интернэт холболт байхад л хангалттай. Хувийн мэдээлэл тань бүрэн нууцлагдах бөгөөд энэ чиглэл дэх хамгийн өндөр стандарт болох АНУ-ын HIPAA-ын шаардлагуудыг бүрэн хангасан технологийг ашиглаж байгаа юм. Телемедицин буюу онлайн эмчийн үйлчилгээ нь эрүүл мэндийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч өндөр чанартай, хүртээмжтэй хүргэх боломжийг олгодог бөгөөд таны үнэт цагийг хэмнэхээс гадна цар тахлын халдварт өртөх эрсдлийг ч багасгах болно.
Бид өөр яаж тусалж чадах вэ?
TeleDoc.mn нь энэхүү хэцүү цаг үед өөрийн хөгжүүлсэн технологийг нийгмийн хариуцлагын хүрээнд Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яаманд ямар ч үнэ төлбөргүй ашиглуулж болох бөгөөд манай аппликэйшныг ашигласнаар доорх байдлаар та бүхний ажилд туслах боломжтой:
- Карентинд байгаа эмч нар, бусад өвчлөл багатай газрын эмч нарыг заавал биеэр авчрахгүйгээр цахимаар ажиллуулан хүний нөөцийн дутагдлаа шийдэх боломжтой. Гар утас, интернэт холболттой л бол эмч нар хаанаас ч зөвлөгөө өгч болно.
- Халдварын тохиолдол эрс нэмэгдэж өвчтөнүүд гэртээ тусгаарлагдаж байгаа үед эмч заавал гэрт нь очих шаардлагагүйгээр шууд дүрсээ харан ярилцах боломжтой.
- 112 утсанд холбогдож чадахгүй байгаа тохиолдолд манай аппликэйшнээр дамжуулан цаг товлон зөвлөгөө авах боломжтой. Ингэснээр 112-ын ачааллыг бууруулан, хүндэрсэн хүмүүст цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Бидэнтэй холбогдохыг хүсвэл:
Вебсайт: www.teledoc.mn
Имэйл хаяг: contact@teledoc.mn
Утас: 77112323
Апп татаж авах:
Хамтран ажиллах сонирхолтой эмч, сэтгэл зүйчид бидэн рүү доорх хаягаар мэдээллээ явуулна уу:
Facebook page: https://www.facebook.com/teledoc.mn
Instagram: https://www.instagram.com/teledoc.mn/
Хүндэтгэсэн TeleDoc.mn-ын хамт олон
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
