Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархлаажуулалтын цэгүүдэд шалгалт хийхэд вакциныг зааврын дагуу зохих хэмд хадгалж байв"

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ААН-үүдэд хяналт тавьж, шалгалт хийсэн байна. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.

Халдваргүйжүүлэлт

Улсын хэмжээнд нийт 355 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 100,677.7 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 230 объектын 96,862.6 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Зөрчил илрээгүй.

Вакцинжуулалт

Орон нутагт дархлаажуулалтын 65 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд дархлаажуулалтын явцад урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, зөрчил илрээгүй.

Зургаадугаар сарын 18-ны өдрийн байдлаар 21 аймгийн хэмжээнд өссөн дүнгээр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Verocell вакцин 1,955,567 хүн/тун, ОХУ-ын Sputnik-V 1,700 хүн/тун, БНСУ-ын AstraZeneca вакцин 4,690 хүн/тун, АНУ-ын Файзер вакцин 65,856 хүн/тунг татан авчээ.

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 8 цэгт хяналт шалгалт хийхэд цэгүүдээр өдөрт 30-100 хүн үйлчлүүлж, вакциныг зааврын дагуу зохих хэмд хадгалж, хэрэглэж байв.

Шалгалтаар дархлаажуулалтын явцад урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй.

Эмнэлгийн ажилтнуудад тарилгын аюулгүй байдал, вакцин хадгалалт тээвэрлэлт, буцаалт, халдвар хамгааллын дэглэмийг баримталах, 16-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинаар дархлаажуулахдаа ЭМ-ийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/368 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

Aюултай хог хаягдал

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байна.

Зургаадугаар 17-ны өдрийн байдлаар 178 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 34 тусгаарлан ажиглах байр, 20 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 19 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА, нийт 251 цэгээс 12,441.37 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан хогийг устгасанаас 10,694.23 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1,747.14 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгажээ. Энэ үйл ажиллагаанд 15 тээврийн хэрэгсэл, 62 хүн ажиллажээ.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постонд 269 байцаагч ажиллаж нийт 6,461 авто машинаар нэвтэрсэн 13,974 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгчээ.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутаг руу гарах чиглэлд /2021.06.17-ний 17:00 цагийн байдлаар/ нийт 444 тээврийн хэрэгслээр 780 иргэн зорчсон бөгөөд 661 нь вакцины II тунд бүрэн хамрагдсан, бусад нь PCR шинжилгээтэй байжээ.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт

“Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар 2021 оны 6 дугаар сарын 16-ны  өдөр аймаг орон нутагт 340, нийслэлд 1,971, улсын хэмжээнд нийт 2,311 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Шалгалтад:

  • Худалдаа -1,159 /хүнс-1,150, хүнсний бус худалдаа-9/
  • Хүнсний үйлдвэр-82
  • Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-602
  • Үсчин, гоо сайхан, хумс засал-304
  • Нийтийн халуун ус, саун, бассейн-1
  • Амралтын газар, жуулчны бааз-18
  • Зочид буудал-100
  • Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв-26
  • Сургалтын төв-13
  • Хүнс тээвэр- 6 тус тус хамрагдсан байна.

Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 1,006 зөрчлийг илрүүлэн 458 буюу 45.5 хувийг арилгуулжээ.

НМХГ-аас 1 албан шаардлага, Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн МХГ-аас 39 зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, Хэнтий аймгийн МХГ-аас хадгалах хугацаа дууссан 1 нэр төрлийн 7 ширхэг 43,400 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтаар газар дээр нь устгуулан Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 4 байгууллагад 1,520.0 мян/төг-ний шийтгэлийн арга хэмжээг авчээ.

Илэрч буй зөрчлүүд

  • Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликэйшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-124
  • Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-112
  • Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-32
  • Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй-21
  • Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-32
  • Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-98
  • Үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-98
  • Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-32
  • Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-77
  • Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-112
  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-19
  • Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-6 зэрэг зөрчил нийтлэг байна хэмээн мэдээллээ.